True

ЗӨВЛӨГӨӨ, ЗӨВЛӨМЖ

Фоливит С /Фолийн хүчил/ тухай эм зүйч зөвлөх нь

Фолийн хүчлийг жирэмсэн эхчүүд зохистой тунгаар хэрэглэснээр урагт мэдрэлийн гуурсны гаж хөгжил, уруул тагнайн цооролт, сэтэрхий уруултай хүүхэд төрөх эрсдэлийг бууруулдаг. Мөн В12 амин дэмтэй хамт цусанд эрүүл улаан эс үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн фолийн хүчлийн илүүдэл буюу дутагдал үүсэж жирэмсэн эхчүүдэд эрсдэл үүсгэдгийг анхаарах нь зүйтэй. Фолийн хүчил дутагдвал хүүхдийн тархи, нуруу, нугасанд гажиг үүсэх, тагнай цоорхой төрөх зэрэг эрсдэл үүсдэг.

Хэрэв фолийн хүчил илүүдвэл хүүхэд төрөлхийн амьсгалын өвчлөл, тэр дундаа астма буюу гуурсан хоолойн багтраа өвчтэй төрөх, таних мэдэхүйн чадварын хөгжил хоцрох, хараанд муугаар нөлөөлөх зэрэг аюул эрсдэлийг дагуулдаг. Иймээс ДЭМБ-аас фолийн хүчлийн хоногийн тунг тогтоосон. Жирэмсэн болон хөхүүл эхчүүд дунджаар хоногт 400-600 мкг/хоног тунтай фолийн хүчлийг хэрэглэхийг зөвлөснийг анхаарна уу! Хоол хүнсэндээ фолийн хүчил өндөр агуулдаг, брокколи, манжин, бууцай, шош, өндөг, газрын самар, элэг, далайн хоол хүнс хэрэглэхийг эм зүйч бид зөвлөж байна.

Ходоодны шархтай үед барих дэглэм

Эрүүл хүний ходоод шөнө амардаг бол шархтай тохиолдолд ходоодонд шүүс боловсруулагдax тул хоол идэх зайг хэт уртасгаж болохгүй.

Ходоодны шархтай хүмүүс ходоодон дахь хүчлийг идэвхжүүлдэг хүнсний бүтээгдэхүүнээс татгалзвал зохистой.

Үүнд:

  • Шарсан, утсан хоол, зууш

  • Карри, перц зэрэг хурц хоол амтлагч

  • Ялангуяа хар кофеноос бүрмөсөн татгазах.

Хоолыг бага хэмжээгээр, ойр хугацаатай идэх /өдөрт 4-5 удаа/

 Хэрэв тамхи татдаг бол хаях хэрэгтэй. Учир нь тамхи нь ходоодны шарх, үрэвслийг улам хурцатгадаг. Турах, бясалгал хийх зорилгоор ходоодны шархтай хүмүүс хамаагүй хоол сойж болохгүй. Шаардлагатай тохиолдолд хязгаарлагдмал хүрээнд л хоол сойвол сөрөг нөлөөгүй.

Өдөр тутмын хоолны цэсэнд янз бүрийн каш оруулах нь чухал.

Ялангуяа цагаан будааны болон овъёосны усанд чанасан каш нэн тустай.

Ногооны нухаш ходоодонд тааламжтай нөлөөлдөг.

Чанасан өндөг, жигнэсэн чанасан загас зэрэг уураг агуулсан бүтээгдэхүүн зайлшгүй хэрэгцээтэй.

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.