"Тавин Ус Фарм" ХХК
Эмийн бүтээгдэхүүн
Биологийн идэвхит бүтээгдэхүүн
Халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн
Боловсон хүчний тоо
(Тавин Ус Фарм) эмийн үйлдвэр нь анх 2000 онд хөвөнг 50 г-аар боож савлах үйл ажиллагаагаар 2 хүний орон тоотойгоор ажлын гараагаа эхлүүлсэн.
2002 онд БГД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт 2 давхар үйлдвэрийн байр барьж үрлэн эмийн цех ажиллуулж эхэлсэн.
2005 онд Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 5540 м2 талбай бүхий газартай, 432 м2 талбай бүхий үйлдвэрийн объектыг худалдан авч өөрийн үйлдвэрийн зориулалтаар засаж тохижуулсан. Энэ хугацаанд тус барилгыг 2 давхар болгон стандартын дагуу каркасан цутгалт хийж, гадна талд урагшаа болон зүүн талд нь өргөтгөл хийж одоогоор 1365 м2 бүхий үйлдвэрлэлийн зориулалттай байранд үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйлдвэрлэлийн ногоон байгууламж нь 3300 м2, цардмал талбай нь 1540 м2 болно. Ногоон байгууламжиндаа 2005 оноос хойш ногоон гацуур 100 гаруй, чацарганы суулгац 50, нохойн хошууны бут 70 гаруй, үхрийн нүд, алтан гагнуур зэрэг мод, бут сөөг тарьж, сөд, таван салааг тарималжуулсан. Мөн гоёлын шар хуйсыг хашлага болгож тариалсан.
- 2016 оны 8 сард 650 м² талбай бүхий бэлэн бүтээгдэхүүний агуулахыг стандартын шаардлагад нийцүүлэн барьж ашиглалтад оруулав.
- 2018 оны 1 сард (GMP) /эмийн үйлдвэрийн зохистой дадал/-ын шаардлага хангасан хүчин чадал сайтай иж бүрэн тоног төхөөрөмж бүхий шахмал эмийн цехийг ашиглалтад оруулав.
- 2019 оны 1 сард (GMP) /эмийн үйлдвэрийн зохистой дадал/-ын шаардлага хангасан хүчин чадал сайтай иж бүрэн тоног төхөөрөмж бүхий тосон түрхлэгийн цех, нунтаг мөхлөг эмийн цехийг тус тус ашиглалтад оруулав.
Эмийн үйлдвэрт 50 гаруй нарийн мэргэжлийн эм зүйч, технологич, химич, микробиологич, инженерүүд ажиллаж байна. 2015 оноос эмийн үйлдвэрийн мэргэжлийн эмзүйч, эм шинжээч, инженер, машинист, савлагч нарыг (GMP) болон технологийн сургалтуудад тасралтгүй сургаж мэргэшүүлж байна.
Чанарын хяналтын бие даасан тогтолцоо албатай бөгөөд хими болон микробиологийн лабораториуд нь эхлэл, савлалтын материал, дамжлага дундын шинжилгээ, эцсийн бүтээгдэхүүний шинжилгээ, үйлдвэрлэлийн орчин агаар, ус, тоног төхөөрөмж, ажилчдын эрүүл ахуйн шинжилгээг олон улсын фармакопейнууд, үндэсний фармакопей, үйлдвэрлэгчийн фармакопейн батлагдсан арга аргачлалаар стандарт бодисоор баталгаажуулж хими, физик болон микробиологийн сорилтын бүрэн шинжилгээг хийж баталгаажуулдаг. Мөн зах зээлд гарсны дараах судалгаа болон тогтвортой чанарын судалгаа хийж байна. Сорилтын лабораториуд нь MNS/IEC 17025 стандартыг хангаж итгэмжлэгдэх үе шатандаа явж байна.
Манай эмийн үйлдвэр нь импортыг орлох ерөнхий нэршлийн эм үйлдвэрлэх инновацид тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгалийн жимс, ургамлыг нөөцийн хэмжээнд зохистой ашиглаж экологийн цэвэр бүтээгдэхүүн хийх, ургамлын гаралтай бэлдмэлүүдийг стандартын дагуу бэлтгэж ард иргэдэд үйлчлэх, техник болон технологийн шинэчлэлт хийх, эмийн түүхий эдийг бүртгүүлэх, цэвэршилт сайтай туслах бодисыг сонгох, сав баглаа боодлыг шинэчлэх тал дээр анхаарал тавин ажиллаж байна.
Түүнчлэн үйлдвэрийн боловсон хүчинг гадаад, дотоодын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, ажилчдыг чадавхжуулах, эрдэм шинжилгээний баг бүрдүүлж шинэ дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 2022 онд эм үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/-ыг бүрэн нэвтрүүлэн ажиллаж байна.
2019 оны байдлаар эмийн үйлдвэрийн 6 цех тасралтгүй үйл ажиллагаа явуулж, 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.