"Тавин Ус” компани нь анх 1996 онд Монгол улсад эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Монголд орчин цагийн эм хангамжийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн түүхийн нэгээхэн хэсэг болж 28 жилийг энэ салбарт эм хангамж, эм үйлдвэрлэл, эмийн сангийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.
Энэ хугацаанд бид салбартаа тэргүүлэгч, байгууллагын тогтсон соёлтой, мэргэшсэн хүний нөөцтэй, түүчээлэн өрсөлдөх чадвартай компани болон өргөжин тэлсээр байна.
2000 оноос эхлэн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чанарын баталгаатай, аюулгүй, нэмүү өртөг шингэсэн эрүүл мэндийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, баялаг бүтээх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Тавин Ус фарм эмийн үйлдвэрийг байгуулсан.
Өнөөдөр эм үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа GMP, ISO 9001:2015 стандарт, эм бэлдмэлийн сорилтын лабораторидоо ISO/IEC 17025:2017 зэрэг олон улсын стандарт шаардлагуудыг хангаж, эрдэм шинжилгээ судалгаанд тулгуурласан чанарын баталгаатай, аюулгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, ариутгал халдваргүйтгэлийн бодис зэргүүдийг үйлдвэрлэж, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, улсдаа эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн ажиллаж байна.
Цаашид үйлдвэрлэл үйлчилгээндээ дэлхийн шилдэг эм зүйн салбарын хөгжил дэвшил, тусламж үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
АЛСЫН ХАРАА
Эрүүл ирээдүйн төлөө эм зүйн тусламж үйлчилгээг дэлхийн жишигт...
БИДНИЙ УРИА
Таны төлөө чанарыг эрхэмлэнэ...
ЭРХЭМ ЗОРИЛГО
Эрүүл ирээдүйн төлөө эм зүйн тусламж үйлчилгээг дэлхийн жишигт, хүргэх, мэргэшсэн чадварлаг багийг бүрдүүлж, эм зүйн хөгжил дэвшилтэй эн зэрэгцэн шинжлэх ухаан, инноваци шингээсэн, шинэлэг үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, тасралтгүй хөгжихөд оршино.
Бидний эрхэмлэх үнэт зүйл
• Мэргэшсэн чадварлаг хүний нөөц
• Ёс зүйг эрхэмлэгч, хариуцлагатай хамт олон
• Шинэ санаачлага, бүтээлч сэтгэлгээ
• Хэрэглэгч төвтэй чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ
• Хамтын тогтвортой хөгжил, найдвартай түншлэлийг дээдлэгч компани
Үйл ажиллагааны чиглэл
-
Сүлжээ эмийн сангууд,
-
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний төв
-
Эмнэлгийн тоног төхөөрөмж
-
Эмчилгээ оношлогооны туслах хэрэгсэл
-
Протез, ортопед болон эмнэлгийн асаргаа сувилгааны бүтээгдэхүүн
-
Халдваргүйтгэл, ариутгалын бодис үйлдвэрлэх, импортлох
-
Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх
-
"Тавин Ус Фарм" ХХК Эмийн үйлдвэр гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Сүлжээ Эмийн сан
Улаанбаатар хотод 12 сүлжээ эмийн сан байгуулсны 8 нь 100-200мкв өөрийн эзэмшлийн обьектуудад I-р зэрэглэлийн эмийн сан, фарммаркет чиглэлээр 50 гаруй мэргэшсэн эм зүйч, эм найруулагч, 20 гаруй туслах ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бид сүлжээ эмийн сангууддаа ойрын таван жилдээ эмийн сангийн зохистой дадал /Good Pharmacy Practice/-ыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.
- Гадаад харилцаа
1997 оноос Монгол Улсын эмийн бүртгэлд ОХУ-ын Мосхимфарм эмийн үйлдвэрийн 180 гаруй нэр төрлийн зайлшгүй шаардлагатай эм, ампултай тариаг бүртгүүлж Эрүүл Мэндийн Яамнаас "Эм ханган нийлүүлэх байгууллага"-ыг албан ёсоор ажиллуулах тусгай зөвшөөрөл авсанаар одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Эрүүл мэндийн салбарын анхдагчдын нэг байж, салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулан одоог хүртэл 26 дах жилдээ тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.
25 Улсын 120 харилцагчаас 250 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг.
- БИДНИЙ АМЖИЛТ
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.