Мэндчилгээ
Хүн ардынхаа эрүүл мэндийг дээдэлж, эм зүйн тусламж үйлчилгээг 25 жилийн турш ард иргэддээ үзүүлж байгаа “Тавин Ус” ХХК-ийн нийт хамт олныхоо өмнөөс хэрэглэгч, харилцагч нартаа талархаж байгаагаа илэрхийлье!
Манай компанийн хамт олон эм зүйн мэргэжлийн тусламж үйлчилгээний орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн хүн амыг чанартай, эмчилгээний өндөр идэвхтэй, эм, эмнэлгийн хэрэгслээр ханган нийлүүлж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эрүүл ирээдүйг бүтээхийн төлөө чанарыг эрхэмлэн ажиллаж байна.
2019-2021 онуудад үйлчилгээний салбартаа Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, үйлдвэрлэлийн салбартаа Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, ISO/IEC 17025:2017 стандартууд, 2022 онд Олон улсын эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP стандартыг нэвтрүүлэн “Таны төлөө чанарыг эрхэмлэнэ” гэсэн уриатайгаар ажиллаж байна.
Цаашид бид бүхэн инноваци, мэдээлэл, технологи, цахим шилжилт хөгжиж байгаа өнөө үед хамтдаа хийж бүтээлцэж хөгжинө гэдэгтээ итгэлтэй байна.
“Тавин Ус” ХХК-ийн ерөнхий захирал: Ц.Энхтуяа