Эхинаци - газрын өвсний цай
Найрлага: буталсан ягаан эхинаци өвс 50 гр
Хэрэглэх заалт:эхинаци өвс нь дархлааг сайжруулах, үрэвслийн эсрэг, вирусийн ба бактерийн эсрэг, харшлын эсрэг үйлчилгээтэй. Ялангуяа ягаан эхинаци нь архаг халдварт өвчний үед үр дүнтэй байдаг. Мөн төв мэдрэлийн системийг идэвхжүүлж, шарх, түлэгдэлтийг эдгээх, бэлгийн чадавхыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Дархлаа зохицуулагч нөлөөтэй тул халдварт өвчний эмчилгээний үр нөлөөг 25-40% -иар нэмэгдүүлэх боломжтой.
Эхинакозидын гликозид ба полисахаридууд нь Т-лимфоцитуудад үйлчилснээр интерфероны үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг. Энэ нь халдварт болон вируст өвчинд бие махбодийн эсэргүүцлийг нэмэгдүүлдэг.
Эсрэг заалт: Эхинаци - буюу газрын өвснөөс харшилтай, жирэмсэн, хөхөөр хооллох, системийн гаралтай өвчний үед буюу сүрьеэ, лейкеми, олон склероз-ын үед хэрэглэхээс татгалзах.
Хэрэглэх арга: 1 амны халбага хатаасан навчийг 300 мл усанд зөөлөн галаар буцалган 200 мл хүртэл хандалж шүүж бүлээнээр нь ууна, тухайн бэлтгэсэн 200 мл хандыг хоёр хувааж өдөрт нэг удаа хоол идэхээс 30 минутын өмнө нийт 2 хоног хэрэглэнэ.
Хадгалах нөхцөл: хуурай орчинд, нарны шууд тусгалаас далд 2 жил хадгална. Бэлэн болсон хандыг 48 цагаас хэтрүүлэхгүй хадгална. Хэрэглээний савлагаанд гэрлээс хамгаалж хадгална.
Үйлдвэрлэгч: ОХУ, Барнаул, Лекрасет ОО
Албан ёсны борлуулагч: Тавин Ус ХХК