Имунофаныг арьсан дор болон булчинд тарьж хэрэглэнэ. Нэг удаагийн болон хоногийн хамгийн их тун 45мкг.
Хавсарсан эмчилгээ (мэс засал ба хими-туяа эмчилгээ) хийлгэж буй хавдартай өвчтөнүүдэд хими-туяа эмчилгээ ба хагалгааны өмнө хоногт 1 удаа, өдөр бүр хийх ба ээлж эмчилгээ 8-10 тарилга байна. Цаашдаа бүхий л эмчилгээний туршид ээлж эмчилгээг үргэлжлүүлнэ.
Янз бүрийн байршилтай тархмал хавдрын процессын (III-IY үе) хавсарсан буюу шинж тэмдгийн эмчилгээнд үед бэлдмэлийг хоногт 1 удаа тарих ба 8-10 тарилга нь 1 ээлж эмчилгээ болно. Цаашдаа бүхий л эмчилгээний туршид 15-20 өдрийн завсарлагатайгаар ээлж эмчилгээг давтана.
Хүүхдийн цус төлжилтийн ба лимфоид эдийн хорт явцтай өвчнүүдийн үед бэлдмэлийг хоногт 1 удаа хэрэглэх ба 10-20 тарилга нь 1 ээлж эмчилгээ болно. Имунофаныг хими-туяа бүх ээлж эмчилгээний туршид болон хордлого үүсэхээс урьдчилан сэргийлж ээлж эмчилгээг дууссаны дараа хэрэглэнэ.
Ам ба залгиур, төвөнхийн папиломатозтой хүүхдийн хам эмчилгээнд хоногт 1 удаа 10 удаа хэрэглэнэ.
Нөхцөлт эмгэг төрүүлэгч үүсгэгчээр үүсгэгдсэн халдвар (цитомегаловирусын ба хомхойн халдвар, токсоплазмоз, хламидиоз, пневмоцистоз, криптоспоридиоз)-ын үед өдөрт 1 удаа 15-20 хоног хэрэглэнэ.
ХДХВ-ын халдварын хавсарсан эмчилгээнд хоногт 1 удаа хэрэглэх ба 15-20 тарилга нь 1 ээлж эмчилгээ болно. Шаардлагатай үед 2-4 долоо хоногийн дараа ээлж эмчилгээг давтаж болно.
Вирусын гаралтай элэгний архаг үрэвсэл ба архаг бруцеллезын үед хоногт 1 удаа 15-20 хоног (1 ээлж) хэрэглэх ба өвчний дахилтыг саатуулах зорилгоор 2-3 сарын дараа ээлж эмчилгээг давтана.
Сахуугийн үед хоногт 1 удаа 8-10 өдөр хэрэглэнэ. Сахуугийн үүсгэгчийн бактерихадгалагчид (бактериноситель) 3 хоногт 1 удаа 3-5 удаа тарина.
Хордлогын шинж бүхий III-IY зэргийн түлэгдэл, үжилт хордлого, үжилт эндокардиттай мэс заслын өвчтөн, мөчдийн удаан эдгэрэлтэй шарх, идээт үжилт хүндрэл зэргийн үед хоногт 1 удаа 7-10 өдөр хэрэглэх бөгөөд шаардлагатай үед эмчилгээг 20 тарилга хүртэл үргэлжлүүлж болно.
Бронхын бөглөрөлт хам шинж, цөсний хүүдий ба нойр булчирхайн үрэвсэл, хэрхийн гаралтай үений үрэвсэл зэргийн үед 3 хоногт 1 удаа 8-10 удаа хэрэглэх ба шаардлагатай үед эмчилгээг 20 тарилга хүртэл үргэлжлүүлнэ.
Хайрст үлдийн эмчилгээнд бэлдмэлийг хоногт 1 удаа 15-20 удаа тарина.
Насанд хүрэгсэд вакцин хийлгэж буй өдөр хоногт 1 удаа вакцины урьдчилан сэргийлэлтийн схемийн дагуу хийнэ.