Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож шууд эмчид мэдэгдэнэ:
· Хэрэв таньд тууралт, чонон хөрвөс (загатнаат гөвдрүүт тууралт), хааяа амьсгалахад хүндрэлтэй болох, улайх, ам, нүүр, уруул, хэл, хоолой, нүд хавагнах зэрэг харшлын урвал илэрвэл
· Хэрэв таньд тууралт гарах, арьс гуужих, амны хөндийд шархлаа илэрвэл
· Хэрэв таньд аспирин болон стероид бус үрэвслийн эсрэг бусад эм хэрэглэх үед амьсгалын эмгэг үүсэж байсан, түүнчлэн уг бэлдмэлтэй холбоотой төстэй урвал илэрсэн тохиолдолд
· Хэрэв таньд шалтгаан тодорхойгүй хөхрөх, цус алдах шинж илэрч байсан бол
· Арьс цайх, ядрах, толгой эргэх шинжээс гадна шээс бараан өнгөтэй болсон бол
· Хэрэв таньд хий үзэгдэл (харааны болон сонсголын) илэрвэл
· Хэрэв таны судасны цохилт хэт түргэн болох эсвэл судасны цохилт хэт түргэн жигд бус болох
· Хэрэв таньд хараа муудах шинж илэрсэн бол, энэ нь цусны өндөр даралт эмгэгээр нүдэнд нөлөөлсөнтэй холбоотой байж болно. Уг урвал маш ховор тохиолдолд илрэх ба нүдний даралт ихсэх өвчтэй хүмүүст илрэх магадлал илүү өндөр байна.
· Хэрэв таньд шээсний ялгаралттай холбоотой эмгэг үүссэн бол. Уг урвал түрүү булчирхайн томролтой өвчтөнд илрэх магадлал өндөр байдаг.