Мэдрэмтгий ходоодтой буюу ходоодны илэрхий эмгэгтэй өвчтөнд энэхүү эмийг болгоомжтой хэрэглэнэ. Синупрет сиропийг хоолны дараа аяга усаар даруулан уух нь тохиромжтой.
Шинж тэмдэг нь 14 хоногоос илүү хугацаагаар үргэлжилж, улам дордох буюу үе үе дахиад байх, эсвэл байнга халуурч, хүчтэй өвдөн, хамраас цус гарч, тодорхойгүй шинж тэмдэг илрээд байвал эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.
1 мл сиропт 0.0629 мл спирт агуулагддаг.
o Хэрэглэх үеийн тусгайлан болгоомжлох арга хэмжээ:
Бэлдмэл нь алкоголь агуулдаг тул архаг архичин хүмүүст, мөн түүнчлэн архины хамаарлын эмчилгээ хийлгэсний дараа энэхүү бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Архаг архичин хүмүүс, элэгний эмгэгтэй болон эпилепситэй өвчтөн Синупрет® сирол нь 8.0% спирт агуулдаг болохыг санах хэрэгтэй.
Мэдрэмтгий ходоодтой буюу ходоодны илэрхий эмгэгтэй өвчтөнд энэхүү эмийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
Синупрет сиропийг хоолны дараа аяга усаар даруулан уух нь тохиромжтой.
Чихрийн шижинтэй өвчтөний хэрэглээ:
o Энэхүү бэлдмэл нь мальтитийн уусмал агуулдаг.
o Хэрэв та тодорхой хэлбэрийн сахарын зүйлд тэсвэргүй байдаг бол энэхүү бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.
o 7.0 мл сиропт 5.5 г мальтитийн уусмал агуулагддаг нь ойролцоогоор 0.35 талхны нэгжтэй тэнцэнэ (ТН).
o Энергийн үнэлэмж 2.3 ккал/г.
o Мальтит нь сулавтар туулгах үйлдэл үзүүлж болзошгүй.
Жирэмсэн ба хөхүүл үед:
o Синупрет® сироп бэлдмэлийг жирэмсэн үед зөвхөн эмчлэгч эмч нь ашиг тус ба эрсдэлийг сайтар харьцуулан үнэлсний үндсэн дээр л хэрэглэж болох юм.
o Энэхүү бэлдмэлийг хөхүүл эхэд хэрэглэсэн туршлага байхгүйтэй холбоотойгоор үүнийг хөхүүл эхэд (хүүхдээ хөхөөр тэжээдэг) хэрэглэхийг зөвлөдөггүй болно.
Эмийн бодисын жолоо барих буюу ноцтой осолтой механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөөний онцлог: