Гаж нөлөө үүсэх давтамжийг үнэлэхэд дараах ангиллыг хэрэглэдэг: байнга илрэх – 10 хүнд 1-с олон үүсэж болно, олонтаа илрэх - 10 хүнд 1-с цөөн үүсэж болно, хааяа илрэх - 100 хүнд 1-с цөөн үүсэж болно, ховор илрэх - 1000 хүнд 1-с цөөн үүсэж болно, маш ховор илрэх – 10000-д 1-с цөөн үүсэж болно, давтамж тодорхойгүй - байгаа мэдээллээр үүсэх давтамжийг тодорхойлох боломжгүй.
Цус ба тунгалгийн системийн зүгээс илрэх өөрчлөлт: ховор ба маш ховор тохиолдолд хүнд явцтай цус алдалт, жишээ нь тархины цус харвалт (ялангуяа даралт ихсэлтийн илрэлгүй эсвэл цусны бүлэгнэлтийг саатуулах эмтэй хамт хэрэглэх үед) илэрч зарим тохиолдолд нас баралтанд хүргэж болно.
Цусны бүлэгнэлт удааширч болзошгүй хамраас цус гарах, буйлнаас цус шүүрэх, арьсны цус алдалт буюу эсвэл шээс бэлгийн замын цус алдалт. Бэлдмэлийн хэрэглээг зогсоосноос хойш 4-8 өдрийн дараа үйлдэл арилна.
Глюкоз-6-фосфатдегидрогеназын хүнд хэлбэрийн дутагдал бүхий өвчтөнд цус задрах ба цус задралын цус багадалт илэрсэн талаар тэмдэглэгдсэн байна.
Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт: ховор тохиолдолд цээж хорсох, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, ховор тохиолдолд цоорч болзошгүй ходоодны шархлаа, хоол боловсруулах замын цус алдалт, ховор тохиолдолд төмөр дутагдлын цус багадалтанд хүргэж болно, хоол боловсруулах замын үрэвсэл.
Мэдрэлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт: толгой өвдөх, толгой эргэх, сонсгол өөрчлөгдөх, чих шуугих ба ухаан балартах нь тун хэтрэлтийн шинж байж болно. (“Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө” гэсэн хэсгийг үз).
Арьс ба арьсан доорх эдийн зүгээс илрэх өөрчлөлт: хааяа – арьсны урвал хэлбэрээр харшлын урвал илрэх, ховор – хүнд хэлбэрийн арьсны урвал хэлбэрээр харшлын урвал илрэх (олон хэлбэрийн шүүдэст улайлт илрэх хүртэл)
Дархлалын системийн эмгэг: ховор – ялангуяа багтраатай өвчтөнд амьсгал, хоол боловсруулах зам, зүрх судасны системийн зүгээс харшлын урвал илэрч болно. Уг харшлын шинжид цусны даралт багасах, амьсгаадах, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, хамар битүүрэх, анафилаксын шок, Квинкийн хаван зэрэг шинж орно.
Элэг ба цөсний замын эмгэг: маш ховор тохиолдолд элэгний үзүүлэлт ихсэнэ.
Бөөр ба шээсний замын эмгэг: бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх, бөөрний цочмог дутагдал,