Фастум® Гель бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэж болохгүй:
· Хэрэв танд өмнө нь кетопрофен, тиапрофены хүчил, фенофибрат, УФ-хориглогч эсвэл үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүнд арьсны харшлын урвал илэрч байсан бол.
· Хэрэв өмнө нь танд гэрэлд мэдрэг урвал илэрч байсан бол
· Хэрэв танд өмнө нь үйлчлэгч бодис болох кетопрофен эсвэл Фастум® Гель бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист (найрлага дахь нэгдлүүдийн жагсаалт 6-р хэсэгт “Бусад мэдээлэл” бичигдсэн) хэт мэдрэгшил үүсч байсан бол.
· Хэрэв танд тиапрофены хүчил, ацетилсалицилын хүчил, өөр төрлийн СБҮЭБ (жишээ нь ибупрофенд) эсвэл өвдөлт намдаах, үрэвсэл дарангуйлах зориулалт бүхий аль нэг эмийн бэлдмэлд хэт мэдрэгшил (харшил) үүссэн бол хэрэглэж болохгүй. Харшлын шинж тэмдэгт: шүгэлдсэн амьсгал (гуурсан хоолойн багтраа), хамраас шингэн ялгарах (ринит) орно.
· Хэрэв та фенофибратад (цусны холестерины түвшинг бууруулахад хэрэглэдэг эмийн бэлдмэл) хэт мэдрэгшсэн бол.
· Гель эмчилгээг хийж байх үед болон түүнийг зогсоосноос хойш 2 долоо хоногийн дотор гелийг түрхэж байсан арьсны хэсэг газарт нарны туяа, хэт ягаан туяаны үйлчлэл тусахгүй байх хэрэгтэй.
· Арьс гэмтсэн жишээ нь: экзем, батга, халдварт өвчин эсвэл нээлттэй шарх бүхий шинж тэмдэг илэрсэн хэсэгт гелийг түрхэж болохгүй.
· Жирэмсний сүүлийн 3 сард хэрэглэж болохгүй (4.6-р хэсгийг үзнэ үү).
Арьсны харшлын ямар нэг урвал илэрсэн тохиолдолд Фастум® Гель бэлдмэлийг хэрэглэхээ яаралтай зогсоох хэрэгтэй, тэр тусмаа октокрилен (октокрилен – гоо сайхан, эрүүл ахуйн хэд хэдэн бүтээгдэхүүний найрлаганд ордог бөгөөд фото насжилтыг удаашруулах шинж чанартай, шампунь, сахлын гель, шүршүүрийн гель, арьсны тос, уруулын будаг, хөгшрөлийн эсрэг тос, будаг арилгах шингэн, үсний цацлага зэрэгт байдаг) агуулсан бүтээгдэхүүн болон бэлдмэлийг хавсран хэрэглэж байгаа үед арьсны урвал илэрвэл яаралтай зогсооно.
Анхааруулга ба авах арга хэмжээ
Фастум® Гель бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эмийн сангийн ажилтантай зөвлөөрэй:
Хэрэв таны зүрх, элэг эсвэл бөөрний үйл ажиллагаа буурсан бол Фастум® Гель бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчдээ энэ талаар мэдэгдэх хэрэгтэй: бөөрний гэмтэлтэй холбоотой системийн гаж нөлөө илэрч байсан тохиолдлууд бүртгэгдсэн байна.
Тууралт илэрсэн тохиолдолд Фастум® Гель бэлдмэлийг хэрэглэхээ зогсооно.
Арьсны урвалууд, ялангуяа октокрилен агуулсан бүтээгдэхүүнүүдийг хавсран хэрэглэсэн үед арьсны харшлын урвал илэрвэл эмчилгээг яаралтай зогсооно.
Фастум® Гель бэлдмэлийг үрэвссэн, гэмтсэн эсвэл халдварласан арьсанд түрхэж болохгүй.
Фастум® Гель бэлдмэлийг нүд, ам, хамрын нүх, шулуун гэдэсний амсар болон бэлэг эрхтний орчимд түрхэж болохгүй.
Агаар болон ус нэвтрүүлдэггүй боолттой хамт (өөрөөр хэлбэл түрхэх хэсэг газарт хуванцар ашигласан боолтын материалаар боолт хийж, боолтоор ороож, бүтээж) ашиглаж болохгүй.
Гуурсан хоолойн багтраа нь архаг ринит, архаг синусит болон/эсвэл хамрын ургацагтай хавсарч байгаа үед аспирин болон/эсвэл СБҮЭБ-д харшил үүсэх эрсдэл бусад хүмүүстэй харьцуулахад илүү өндөр байдаг.
Хэрэглэх хугацаа уртсах тусам хавьтлын дерматит болон гэрлийн хэт мэдрэгшилийн урвал явагдах эрсдэлтэй байдагтай холбоотой эмчилгээний үргэлжлэх хугацааг зөвлөсөн хугацаанаас хэтрүүлж болохгүй.
Бэлдмэлээс их хэмжээгээр хэсэг газар хэрэглэхэд хэт мэдрэгшил болон гуурсан хоолойн багтраа зэрэг системийн нөлөө үүсч болзошгүй байдаг.