o Бусад бүх эмийн нэгэн адилаар Сульфасалазин ч мөн гаж нөлөө үзүүлнэ.
o Тунг багасгах буюу эмчилгээг зогсоох шаардлагатай гаж нөлөө хоьор үүсдэг. Маш ховор тохиолдолд сульфасалазин нь цусны эсүүдийн тоо илэрхий цөөрөх, элэг болон бөөр гэмтээхг, мэдрэлийн эурвал болон ялангуяа арьсны талаас хүнд хэлбэрийн хэт мэдрэгшилтийн урвал үүсэх шалтгаан болж болзошгүй. Хэрэв цаг тухайд нь зөв танин тохиромжтой арга хэмжээ авч чадвал ихэнх гаж нөлөөг арилгаж болно. Хэрэв танд доор дурьдсан урвалын аль нэг нь илэрвэл эмчлэгч эмчдээ яаралтай мэдэгдэж зөвөлгөө авах хэрэгтэй. Үүнд: загатнах, туурах, арьс хогжруутах буюу хорсох, амьсгал бачуурах буюу юм залгиж чадахгүй болох, зовхи, нүүр болон биеийн бусад хэсгээр хавагнах, шалтгаангүйгээр халууран чичрэх, ер бусаар ядрах, царай цонхийх, хэвлийгээр хүчтэй өвдөх, шарлах, арьсанд цус хуралт үүсэх, ялигүй юманд хөхрөлт үүсэх буюу төв мэдрэлийн системийн үйл ажиллагааны алдагдал (толгой эргэх, чих шуугих, хөдөлгөөний тэнцвэр алдагдах, татах, нойрмоглох, сэтгэлээр унах болон хий үзэгдэл илрэх) зэрэг болно.
o Сульфасалазины ихэнх гаж нөлөө хүчтэй бус илэрдэг. Харьцангуй олонтоо тохиолддог гаж нөлөөд нь ходоод гэдэсний үйл ажиллагааны хямрал (ялангуяа дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил буурах), биеийн температур нэмэгдэх болон толгой өвдөх явдал болно. Эмчилгээний үед шээс болон зөөлөн контакт линз улаан шар өнгөтэй болох, мэдрэлийн өөрчлөлт болон эрэгтэй хүний үр тогтоох чадвар буурах зэрэг эмгэгшил илэрч болно. Дээрх гаж нөлөө нь эмийн тунг багасгах буюу эмчилгээг завсарлахад аяндаа арилдаг.
o Хэрэв танд дээр дурьдсан гаж нөлөөнөөс өөр ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч болон эмийн санчид хандан зөвлөгөө аваарай.