Лактозын тэсвэргүй байдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх. Хурц халдварт суулгалтыг багасгахад дэмжлэг үзүүлэх. Өтгөн хаталтыг багасгахад дэмжлэг үзүүлэх. Уургийн солилцооны хорт хавдар үүсгэдэг (индол, фенол) үүсэхээс сэргийлж мөн үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлэн дархлааны системийг дэмжихэд Bifidobacterium longum, Bifidobacterium lactis өндөр нөлөө үзүүлдэг.
Дээрх 2 бактер нь хүний биед байх ёстой ашигтай бактерийн 90%-ийг эзэлж байвал хүн эрүүл байх нөхцөл бүрддэг.
Streptococcus thermophiles нь цагаан идээний төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулахад тусалж лактозыг задалж гэдэсний ханаар шимэгдүүлдэг. Энэ нь лактозын үл тохиролтой хүн уухад тохиромжтой.
L.acidophilus бактер нь үтрээний нянгийн вагиноз, антибиотик удаан хугацаагаар хэрэглэж байгаа хүн уухад үр дүнтэй.
L.plantarum болон L.rhamnosus бактер нь жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэснээр аутизм, экземтэй хүүхэд төрөх эрсдэлийг бууруулж байдаг.Витамин Д, кальцийг бүдүүн гэдсэнд шимэгдүүлдэг ба К болон В амин дэмүүдийг нийлэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.