Ходоод болон хоол боловсруулах тогтолцооны талын хямрал болох цээж хорсох, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, гэдэс цанхайх, суулгах, өтгөн хатах, мөн түүнчлэн ходоод гэдэсний бага зэргийн цус алдалт, тэр нь цаашлаад цус багадахад хүргэж болно. - Ходоод/гэдэсний шархлаа, заримдаа цус алдалт, цоорлоор хүндрэх магадлалтай. Шархлаа бүхий амны салст бүрхүүлийн үрэвсэл (шархлаат стоматит), шархлаат колит эсвэл Кроны өвчин сэдрэх, ходоодны салст бүрхүүлийн үрэвсэл (гастрит).
Хэвлийн дээд хэсэгт хурц өвдөлт илрэх, цустай бөөлжих, өтгөнд цус илрэх, хар баас гарах тохиолдолд МИГ 4% хөвмөл бэлдмэлийг зогсоож яаралтай эмчид хандах хэрэгтэй.
- Мэдрэлийн тогтолцооны хямрал болох толгой өвдөх, толгой эргэх, нойргүйдэх, цочромхой болох, уцаарлах эсвэл ядрах зэрэг шинжүүд илэрч болно.
- Харааны эрхтний зүгээс харааны алдагдал илэрч болно. Ийм урвал илэрсэн тохиолдолд МИГ 4% хөвмөл бэлдмэлийн хэрэглээг зогсоож яаралтай эмчид хандах хэрэгтэй.
- Арьсны тууралт, загатнаа бүхий хэт мэдрэгшилийн урвалууд, мөн түүнчлэн гуурсан хоолойн багтраа сэдрэх (зарим тохиолдолд артерийн даралт унаж болно). Ийм урвал илэрсэн тохиолдолд МИГ 4% хөвмөл бэлдмэлийн хэрэглээг зогсоож яаралтай эмчид хандах хэрэгтэй.