Хориглох заалт: үйлчлэгч бодис болох симетиконд болон «жаргаж байгаа нарны өнгөт» (E 110) гэж нэрлэгдэх шар өнгийн будагч бодис, метилпарагидроксибензоат (E 218) болон бэлдмэлийн найрлагад орсон бусад аль нэгэн туслах бодист хэт мэдрэгшсэн бол
18 насанд хүрээгүй хүүхэд ба өсвөр насныхан Ходоод гэдэсний, урьд нь илэрч байсан зовиур арилахгүй байх болон шинээр ямар нэгэн зовиур үүсвэл түүний шалтгааныг илрүүлэн арилгах, өөр аль нэгэн өвчин хавсарсан эсэхийг үгүйсгэх, эсвэл эмчлүүлэхийн тулд эмчдээ заавал мэдээлэх хэрэгтэй.
Жирэмсэн ба хөхүүл эхийн хэрэглээ
Эспумизан® капсулыг жирэмсэн эхэд хэрэглэсэн туршлага одоогоор байхгүй ч симетиконы системийн (цусанд шимэгдсэний дараах) үр нөлөө маш бага учраас Эспумизан® капсулыг жирэмсэн ба хөхүүл эхэд хэрэглэхэд ямар нэгэн таагүй нөлөө үзүүлэхгүй. Иймд Эспумизан® капсулыг жирэмсэн ба хөхүүл эхэд хэрэглэх боломжтой.
Нөхөн үржихүйн чадварт нөлөөлөх
Эмнэл зүйн хэрэглээний өмнөх туршилт судалгаагаар хүний нөхөн үржихүйн чадварт ямар нэгэн эрсдэлт үр нөлөө үзүүлээгүй.
Тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг хөдөлгөөний осолтой үйл ажиллагаанд оролцох чадварт нөлөөлөх эсэх
Эспумизан® бэлдмэл нь сэтгэц оюуны хурд ба анхаарал төвлөрөлтөд нөлөө үзүүлэхгүй буюу бараг нөлөөлөхгүй.