ХОРИГЛОХ ЗААЛТ
Кетопрофенд болон туслах бодист хэт мэдрэг;
Урьд нь кетопрофен, тиапрофены хүчил, фенофибрат, нарнаас хамгаалах бэлдмэл болон сүрчиг зэрэг бүтээгдэхүүнд арьсны харшилтай;
Урьд нь гэрэлд мэдрэгшлийн урвалтай;
Урьд нь кетодрофен, фенофибрат, тиапрофены хүчил, ацетилсалицилийн хүчил болон бусад стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлдхэт мэдрэгшилтэй (багтрааны шинж тэмдэг, харшлын гаралтай хамрын салстын үрэвсэл)
Гэмтэлтэй болон эмгэг өөрчлөлттэй арьсанд түрхэх, жишээлбэл, экзем,
батга, төрөл бүрийн дерматоз, нээлттэй шарх болон халдварлагдсан арьсанд
Жирэмсний гурав дахь 3 сард
15 хүртэлх насны хүүхдэд
Бэлдмэл хэрэглэж байх үед болон хэрэглэж дууссанаас хойш 2 долоо хоног гель түрхсэн биеийн хэсгийг нар (хурц биш ч) болон шарлагын аппаратны хэт ягаан туяанаас хамгаалах хэрэгтэй.
ОНЦГОЙ АНХААРУУЛГА БА БОЛГООМЖЛОЛ
Кетонал гелийг зүрх, элэг, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй үед болгоомжтой хэрэглэнэ, учир нь бөөрний үйл ажиллагааг буурахад хүргэх системийн гаж нөлөө үүссэн тодорхой тохиолдлууд бүртгэгдсэн.
Багтраа өвчний үед хамрын салстын архаг үрэвсэл, хамрын дайвар хөндийн архаг үрэвсэл болон ургацаг хавсарсан байвал ацетилсалицилийн хүчилд ба стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлд харшлын урвал үүсэх магадлал өндөр байна.
Кетонал гелийг салстад, үтрээ, хошногоны орчим ба нүд орчмын арьсанд түрхэхгүй. Нүдэнд орохоос болгоомжил.
Кетонал гель түрхсэн хэсэгт гэрлийн мэдрэгшил үүсэхээс сэргийлж бэлдмэл хэрэглэж байх хугацаанд болон хэрэглэснээс хойш 2 долоо хоногийн турш хувцас өмсөж хамгаалах хэрэгтэй.
Арьсны урвал, ялангуяа октокрилен агуулсан бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэсний дараа арьсанд урвал илэрч байвал бэлдмэлийг хэрэглэхийг даруй зогсооно. Гэрлийн нөлөөгөөр задралд орохоос сэргийлж гоо сайхан болон ариун цэврийн бүтээгдэхүүнд октокриленийг туслах бодис болгон хэрэглэдэг.
Бэлдмэлийг түрхсэний дараа гараа сайн угаах хэрэгтэй.
Бэлдмэлийг зөвлөсөн хугацаанаас илүү хугацаагаар хэрэглэхгүй, учир нь бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхэд хавьтлын гаралтай арьсны үрэвсэл болон гэрлийн шалтгаант мэдрэгшил үүсэх эрсдэл нэмэгдэнэ.