Цээрлэлт:
Уг бэлдмэлийн найрлаганд орсон аль нэг бодист хэт мэдрэг байх
12 насаас доош хүүхдүүд
Мастодинон гормоны тэнцвэрт байдлыг хангахад 3 сарын хугацаа шаардагдана. Энэ хугацаанд сарын тэмдэг алдагдаж болно. Эстрогенаас хамараалтай хавдар гэсэн оноштой эсвэл уг өвчнөөр өвчилж байсан тохиолдолд, Допамины (симпатик мэдрэлийн гормон) ялгаралтыг ихэсгэдэг эсвэл эм бэлгийн дааврын бэлдмэл хэрэглэж байсан өвчтөн, Мастодиноныг хэрэглэж байхад биеийн байдал муудах тохиолдолд, урьд нь өнчин тархины эмгэгтэй байсан хүмүүс, зарим төрлийн сахарын бэлдмэлд тэсвэргүй хүмүүс хэрэглэх зэрэг тохиолдлуудад эмчийн заавраар хэрэглэнэ.
Мастодинонд 53% этилийн спирт агуулсан тул архаг архинд донтох өвчтэй өвчтөнд сөрөг нөлөө үзүүлнэ. Элэгний эмгэгтэй, эпилепситэй, тархины эмгэгтэй өвчтөнүүдэд уг бэлдмэлийг хэрэглэх нь өндөр эрсдэл үүсгэнэ. Тамхи татах, архи уух зэрэг хорт зуршилтай бол эмчилгээний үр дүнд сөрөг нөлөөтэй.