Хориглох заалт:
Уг бэлдмэлийн найрлаганд орсон аль нэг бодист хувь хүний онцлогоос хамаарч хэт мэдрэг байх
Нийлмэл цэцэгтний бүлэг ургамал болох хар өвс, төлөгч өвс, балжингарам, хонин нүдэн зэрэг ургамалд харшлын солбицох урвалын дүнд харшлын урвал илэрвэл
2-ээс доош насны хүүхдүүд Тусгай анхааруулга:
Уг эмийн бэлдмэл нь 19% спирт агуулсан. Архины эсрэг эмчилгээ амжилттай хийгдсэн өвчтөнд хэрэглэхгүй. Элэгний эмгэг, эпилепсийн уналт таталт зэрэг эрсдэлт бүлгийн өвчтөнд энэ бүтээгдэхүүн нь спирт агуулдаг учир хэрэглэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй.
Хэрэв шинж тэмдэг нь диспноэ, халууралт, идээт эсвэл цустай цэр ялгарах зэргээр илэрч байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй.
Флаконыг хэрэглэж байх үед босоо байрлалтай барина. Бэлдмэлийг хадгалах хугацаанд булингартах эсвэл бага зэргийн тунадас үүссэн ч эмчилгээнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ үү!