Хориглох заалт
- бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн бол;
- фруктоз тохирдоггүй хүмүүст тус тус хэрэглэхгүй. Онцгой анхааруулга
Проспан® сиропыг хоёр хүртэл насны хүүхдэд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Ханиалганы эсрэг Проспан® сиропт спирт, саахар, будагч бодис агуулагддаггүй. Гэвч чихрийн шижин өвчтэй хүмүүст хэрэглэх бол уг бэлдмэлийн найрлагад 2,5 мл тутамд 0,963 г буюу 0,08 талхны нэгж сорбит агуулагддагийг тооцох хэрэгтэй.
Уг бэлдмэлийг үйлдвэрлэх явцад, ороонги өвсний эмчилгээний идэвхт хэсгийг ялган авахын тулд 30% спирт нэмж хийдэг ч энэ нь бүтээгдэхүүнийг хатаах явцад бүрэн ууршиж алга болдог.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
Энэ бэлдмэлийг, жирэмсэн ба хүүхдээ хөхүүлж байгаа эмэгтэйд хэрэглэх үеийн үр дүн, аюулгүй байдлын судалгаанууд бүрэн хийгдээгүй байгаа учраас эдгээр эхчүүдэд хэрэглэхийг зөвлөдөггүй.
Жолоо барих, хөдөлгүүрт механизмтай харьцаж ажиллах зэрэг осолтой хөдөлмөр хийх чадварт нөлөө үзүүлэх эсэх