Онцгой анхааруулга
1) АНУ-д хийгдсэн тархвар судлалын зарим судалгаагаар Японы салицилийн хүчлийн бэлдмэлийн хэрэглээ ба Рейно-гийн хамшинжийн хооронд хамааралтай байгаа тухай мэдээлэгдсэн. Тиймээс, 15-аас доош насны хүүхдийн салхинцэцэг буюу ханиадны эмчилгээнд энэхүү бэлдмэлийг хэрэглэхгүй бөгөөд хэрэв түүнийг зайлшгүй хэрэглэх шаардлага гарвал ихээхэн болгоомжтой хандах хэрэгтэйн дээр хэрэглэсний дараа өвчтөний биеийн байдлыг сайтар хянаж байх хэрэгтэй. [Рейногийн хам шинж: Энэ нь үхлийн зэрэг өндөртэй өвчин бөгөөд маш ховор тохиолдолд хүнд хэлбэрээр бөөлжих, оюун ухаан өөрчлөгдөх, татах (тархины цочмог хаван), элэг болон бусад эрхтэнд өөхөн эд хуримтлагдах, митохондр өөрчлөгдөх, АсАТ (GOT), АлАТ GPT), ЛДГ ба КК (КФK) цочмогоор ихсэх, гипераммонеми, гипопротромбинеми, гипогликеми зэрэг шинжтэй хавсран илрэх бөгөөд салхинцэцэг, ханиад зэрэг вирүсийн өвчний дараа эрт үед тохиолдож болдог байна.
2) Шок үүсч болзошгүй. Бэлдмэлийг зөвхөн өвчтөн уух чадваргүй боловч өвдөлт намдаах эмчилгээ хойшлуулшгүй шаардлагатай байгаа үед л хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө яаралтай тусламжийн арга хэмжээг бэлтгэсэн байхыг зөвлөдөг.
3) Өвчтөнд шокийн илрэлийг урьдчилан бүрэн таниулсан байх хэрэгтэй.
4) Нярай, бага хүүхэд болон өндөр настанд халуурч тамирдсан үед бэлдмэлийн үйлдэл түргэн эхлэх бөгөөд халуун хэт буурч, муужрах, мөч хөрөх зэрэг шинж үүсч болзошгүй. Тийм өвчтөнд уг эмийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол эмээ хэрэглэсний дараа сайтар хянаж байх нь зүйтэй.
5) Хэрэглэсний дараа өвчтөнг 10 минут оронд нь хэвтүүлэн сайтар хянаж байх хэрэгтэй.
6) Түүнийг удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.