Байнга илрэх:
· Толгой эргэх, толгой өвдөх
· Зүрхний дутагдал улам гүнзгийрэх (амьсгаадах, шагай орчмоор хавагнах)
· Цусны даралт багасах
· Ядрах
Олонтаа илрэх:
· Гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл, амьсгалын замын халдвар, шээс дамжуулах замын халдвар
· Биеийн жин нэмэгдэх, цусан дахь холестеролын хэмжээ ихсэх, глюкоз тэсвэрлэх чанар өөрчлөгдөх, цусан дахь глюкозын хэмжээ ихсэх ба багасах (чихрийн шижинтэй өвчтөн), цус багадах (цусны улаан эсийн тоо цөөрөх)
· Сэтгэл гутрах, сэтгэл санаа доройтох
· Харааөөрчлөгдөх, нулимсны урсгал багасах (нүд хуурайших), нүд цочрох
· Зүрхний цохилт удаашрах, хавагнах (эдэд шингэн хуримтлагдсаны улмаас эдба эрхтэн хавагнах), биеийн доторх шингэний ачаалал ихсэх, босох болон суугаад босоход цусны даралт багасах (ортостатик гипотензи)
· Мөчдийн цусны эргэлт муудах (хөл, гарын хуруу даарах, гэнэт доголох)
· Рейногийн хамшинж (хөл гарын хуруу эхлээд хөхрөх, дараа нь цайрах, эцэст нь улайж өнгө нь хувирах ба өвдөх)
· Амьсгалын эмгэг(амьсгаадах), уушги хавагнах (уушгинд шингэнтэй байх), гуурсан хоолойн багтрааны шинж тэмдгүүд дордох
· Дотор муухайрах, бөөлжих, суулгах, цээж хорсох, ходоод өвдөх
· Хөл, гар өвдөх, тархмал өвдөлт
· Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх, бөөрний дутагдал, шээх үйл ажиллагааны өөрчлөлт
Хааяа илрэх:
· Нойрны эмгэг өөрчлөлт
· Муужрах,мөчүүд чимчигнэх (бадайрах)
· Зүрхний хориг, цээжээр өвдөх (зүрхний бах)
· Харшлын гаралтай арьсны урвал: арьсан дээр тууралт гарах, чонон хөрвөс, загатнах
· Хайрст үлд, хайрст үлд төст арьсны урвал
· Үс унах
· Эр бэлэг эрхтний хөвчрөх үйл ажиллагаа алдагдах