Хориглох заалт:
- бэлдмэлд болон сульфонамидад хэт мэдрэг хүмүүс;
- анури;
- бөөрний болон элэгний хүнд хэлбэрийн дутагдалын үед (креатинины клиренс 30 мл/мин-с бага);
- хянахад хүндрэлтэй чихрийн шижин;
- Аддисоны өвчин;
- гипокалиеми, гипонатриеми, гиперкальциеми;
- 3 хүртлэх насны хүүхэд. ОНЦГОЙ АНХААРУУЛГА!
Урт хугацааны ээлж эмчилгээний үед цусны ийлдсийн электролитын түвшинг тогтмол хянаж байх шаардлагатай, ялангуяа өндөр эрсдэл бүхий өвчтөнүүдийг: Зүрх судасны үйл ажиллагааны өөрчлөлт болон элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй; хүчтэй бөөлжих эсвэл электролитын түвшин алдагдах шинж тэмдэг илрэх тохиолдолд, ам хатах, цангах, бие сулрах, ядрах, нойрмоглох, тавгүйтэх, булчин өвдөх татах, булчин сулрах, артерийн даралт буурах, олон шээх, зүрхний агшилт олшрох, мөн хоол боловсруулах замын зүгээс гаж нөлөө илэрч болзошгүй.
Калийн дутагдлаас кали агуулсан бэлдмэл хэрэглэх буюу калигаар баялаг хоол хүнс (жимс, ногоо) хэрэглэх, ялангуяа калийг их хэмжээгээр алдах (хүчтэй диурез, урт хугацааны эмчилгээ) мөн бэлдмэлийг зүрхний гликозид болон кортикостеройдтой хамт хэрэглэх үед калийн бэлдмэл тогтмол хэрэглэх шаардлагатай.
Тиазидын бүлгийн бэлдмэлүүд нь магнийг их хэмжээгээр шээсээр гадагшлуулдаг учир энэ нь магнийн дутагдалд оруулж болзошгүй. Бөөрний үйл ажиллагаа муу үед креатинины клиренсыг хянах хэрэгтэй. Бөөрний өвчтэй хүмүүс азотын дутагдалд оруулж болзошгүй ба хуримтлагдах нөлөө үзүүлнэ. Хэрэв бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдсөн тохиолдолд бэлдмэлийг солих шаардлагатай.
Элэгний үйл ажиллагааны алдагдалтай, эсвэл даамжирсан өвчтэй өвчтөнүүдэд тиазидыг болгоомжтой хэрэглэнэ. Ус электролитын тэнцвэржилтийн өөрчлөлт, мөн сийвэн дэх аммонийн түвшингийн өөрчлөлт их биш ч гэсэн элэгний ком үүсгэж болзошгүй. Тархины болон титэм судасны хүнд хэлбэрийн хатуурлын үед маш болгоомжтой хэрэглэнэ.
Тиазидын бэлдмэлийн эмчилгээ нь глюкозын зохимжтой байдлыг алдагдуулж болно. Оношлогдсон болон далд явцтай чихрийн шижингийн үед нүүрс усны солилцоог системтэйгээр хянях шаардлагатай: сахар буурулдаг бэлдмэлүүдийн тунг өөрчлөх шаардлага гарч болзошгүй.
Шээсний хүчлийн солилцоо алдагдсан өвчтөнүүдийг онцгой хянах шаардлагатай.
Согтууруулах ундаа, барбитуратууд, наркотик үйлдэлт өвдөлт намдаах эмүүд, тиазидын бүлгийн шээс хөөх бэлдмэлүүд даралт бууруулах нөлөөг хүчжүүлдэг. Урт хугацааны эмчилгээний явцад ховор тохиолдолд гиперкальциемие гипофосфатеми дагалдсан бамбайн дэргэдэх булчирхайн эмгэг өөрчлөлтүүд ажиглагдсан.
Тиазидын бүлгийн бэлдмэлүүд нь бамбай булчирхайн үйл ажиллагааны хямралын шинж тэмдэггүйгээр сийвэнгийн уурагтай нэгдсэн иодын хэмжээг бууруулж болно.
Гипотиазид® 25 мг нь 63 мг лактоз, Гипотиазид® 100 мг нь – 39 мг лактозыг агуулдаг учраас лактозд мэдрэг өвчтөнүүдэд хоол боловсруулах замын зовиур илэрч болзошгүй.