Бэлдмэлийг хэрэглэх үед илэрч болох гаж нөлөө нь хөнгөн явцтай, түр зуурын шинжтэй байх бөгөөд эмчилгээг зогсоох шалтгаан болдоггүй.
Артерийн даралт хэт багасах, ховор тохиолдолд өвчүүний ард зүрхний бахын өвдөлт, зүрхний шигдээс (артерийн даралт илэрхий багассантай холбоотой), зүрхний хэм алдалт зүрх дэлсэх,
Толгой эргэх ба өвдөх, ядарч сульдах, ядрамтгай болох, нойрмоглох (2-3%), маш ховор тохиолдолд ухаан балартах, ядрамтгай болох, маш ховор тохиолдолд өндөр тунгаар хэрэглэж байгаа үед сэтгэл санаа тогтворгүй болох, сэтгэл гутрах, бадайрах, сонсгол ба хараа өөрчлөгдөх, чих шуугих.
Ам хатах, хоолонд дургүй болох, хоол боловсруулах замын хямрал (дотор муухайрах, суулгах, өтгөн хатах, бөөлжих, хэвлий орчмоор өвдөх),
Амьсгалын тогтолцооны зүгээс: цэргүй хуурай ханиалгах, уушгины завсрын эдийн үрэвсэл, бронх агчих, амьсгаадах, нус гоожих, залгиур үрэвсэх.
Харшлын урвал: үений өвдөлт ба үрэвсэл, амны хөндийн салст ба хэлний үрэвсэл.
Шээс ялгаруулах замын зүгээс: бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх, шээсээр уураг ялгарах.
Бусад: үс унах, бэлгийн дур хүсэл буурах, улайх.
Хэрэв өвчтөнд бэлдмэлийг хэрэглэсэнтэй холбоотойгоор ямар нэгэн гаж нөлөө ажиглагдвал эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.