Олонтаа илрэх:Бие махбодын хүчил шүлтийн тэнцвэр алдагдах (бодисын солилцооны шүлтшил). Булчингийн агчил (ялангуяа эмчилгээний эхэнд). Цусан дахь шээсний хүчил, глюкоз, липид (триглицерид, холестерол)-ийн хэмжээ ихсэнэ. Кали багатай хоолны дэглэм барих, бөөлжих, суулгах, туулгах эм их хэмжээгээр хэрэглэх, түүнчлэн элэгний үйл ажиллагааны архаг өөрчлөлттэй өвчтөнд тус тус цусан дахь калийн хэмжээ багасна.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа болон бэлдмэлийн тунгаас хамаарч ус давсны тэнцвэр алдагдах ба ялангуяа цусны эзлэхүүн багасч (гиповолеми) цусан дахь натри ба калийн хэмжээ багасна. Олонтаа илрэх: Хоол боловсруулах замын хямрал (хоолонд дургүй болох, ходоод өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, өтгөн хатах) эмчилгээний эхэнд илэрнэ. Олонтаа илрэх: толгой эргэх, толгой өвдөх, ядрах, сульдах (ялангуяа эмчилгээний эхэнд)