Бэлдмэлийг хэрэглэх үед илэрч болох гаж нөлөө нь хөнгөн явцтай, түр зуурын шинжтэй байх бөгөөд эмчилгээг зогсоох шалтгаан болдоггүй.
Зүрх судасны тогтолцооны зүгээс: артерийн даралт хэт багасах, ортостатик коллапс, ховор тохиолдолд өвчүүний ард зүрхний бахын өвдөлт, зүрхний шигдээс (артерийн даралт илэрхий багассантай холбоотой), зүрхний хэм алдалт (брадикарди, тахикарди, тосгуурын мерцани), зүрх дэлсэх, уушигны артерийн салааны тромбэмболи, зүрх орчмоор өвдөх, муужирч унах.
Мэдрэлийн тогтолцооны зүгээс: толгой эргэх ба өвдөх, ядарч сульдах, ядрамтгай болох, нойрмоглох (2-3%), маш ховор тохиолдолд ухаан балартах, ядрамтгай болох, маш ховор тохиолдолд өндөр тунгаар хэрэглэж байгаа үед сэтгэл санаа тогтворгүй болох, сэтгэл гутрах, бадайрах.
Мэдрэхүйн эрхтэний зүгээс:тэнцвэрийн аппаратын өөрчлөлт, сонсгол ба хараа өөрчлөгдөх, чих шуугих.
Хоол боловсруулах тогтолцооны зүгээс: ам хатах, хоолонд дургүй болох, хоол боловсруулах замын хямрал (дотор муухайрах, суулгах, өтгөн хатах, бөөлжих, хэвлий орчмоор өвдөх), гэдэсний түгжрэл, нойр булчирхайн үрэвсэл, элэгний ба цөс ялгаруулах үйл ажиллагаа өөрчлөгдөх, элэгний үрэвсэл, шарлах.
Амьсгалын тогтолцооны зүгээс: цэргүй хуурай ханиалгах, уушгины завсрын эдийн үрэвсэл, бронх агчих, амьсгаадах, нус гоожих, залгиур үрэвсэх.
Харшлын урвал: арьсны тууралт, нүүр, уруул, мөч, хэл, дууны хөвч, төвөнхийн судас мэдрэлийн хаван, дуу хоолой өөрчлөгдөх, олон хэлбэрийн улайрал, эксфолиатив дерматит, Стивенс Джонсоны хам шинж, хорт явцтай эпидермийн үхжил, цэврүү үүсэх, загатнах, чонон хөрвөс, гэрэлд мэдрэгших, серозит, судасны үрэвсэл, булчингийн үрэвсэл, үений өвдөлт ба үрэвсэл, амны хөндийн салст ба хэлний үрэвсэл.
Лабораторийн үзүүлэлтийн зүгээс: цусан дахь креатинин, мочевины хэмжээ ихсэх, элэгний трансаминазын идэвх ихсэх, цусан дахь билирубин ба калийн хэмжээ ихсэх, натри ба гемоглобины хэмжээ багасах, гематокрит буурах, СОЭ ихсэх, тромбоцит ба нейтрофилийн тоо цөөрч агранулоцитоз болох (аутоиммуны өвчтэй хүмүүст), эозинофилийн тоо олшрох.
Шээс ялгаруулах замын зүгээс: бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх, шээсээр уураг ялгарах.
Бусад: үс унах, бэлгийн дур хүсэл буурах, улайх.