Зүрх судасны системийн зүгээс:Ялангуяа эмчилгээний эхэнд давс ба усны дутагдал, зүрхний дутагдлаар өвдөж байсан хүмүүс, хүнд явцтай бөөрний гаралтай даралт ихсэх өвчтэй хүмүүст бэлдмэлийн тунг ихэсгэхэд даралт огцом унаж болох бөгөөд энэ үед толгой эргэх, тамирдах, хараа өөрчлөгдөх зэрэг шинж илрэх ба ховор тохиолдолд ухаан алдах шинж ажиглагдаж болзошгүй. Гидрохлортиазидын эмчилгээний улмаас цусны калийн багасаж улмаар зүрхний цахилгааны бичлэгийн өөрчлөлт, зүрхний хэмнэл алдагдал илэрнэ.
Даралт багассантай холбоотойгоор зүрхний цохилт олшрох, зүрх дэлсэх, цээжээр өвдөх, зүрхний бах, зүрхний шигдээс, тархинд цус харвах зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.
Бөөр шээсний замын зүгээс: Зарим үед бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөж бөөрний дутагдал үүсэж болно. Ховор тохиолдолд шээсэнд уураг илрэх бөгөөд энэ нь зарим үед бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй давхцаж ажиглагдана. Мөн маш ховор тохиолдолд гидрохлортиазидтай холбоотойгоор бөөрний завсрын эдийн нянгийн бус үрэвсэл үүсэж улмаар цаашдаа бөөрний цочимог дутагдал үүсгэж болзошгүй.
Амьсгалын замын зүгээс: Хааяа хуурай ханиалгах, гуурсан хоолой үрэвсэх зэрэг шинж илрэх ба зарим үед амьсгал давчдах, синусит, хамрын салст бүрхүүл үрэвсэх, гуурсан хоолой агчих, хэл үрэвсэх, ам хатах ба цангах зэрэг шинж ажиглагдана. Харшлын гаралтай уушгины цулцангийн үрэвсэл каптоприлтэй холбоотойгоор ховор тохиолдолд үүсэж болох тухай тэмдэглэгдсэн байна. Маш ховор тохиолдолд уушги гэнэт хавагнаж шокын шинж тэмдгүүд илэрч болзошгүй. Гидрохлортиазидын нөлөөгөөр харшлын урвал илэрч болно. Мөн ангиотензин хувиргагч ферментэд хориг үүсгэдэг бүлгийн бэлдмэлтэй холбоотойгоор төвөнх хэл, залгиур хоолойг хамарсан судас мэдрэлийн хаван маш ховор тохиолдолд ажиглагдана.