Эмчилгээний эхний үед толгой өвдөх, арьс улайх, халуу оргих /улайлт, эритромелали/ шинж тэмдгүүд түр хугацаанд илэрдэг. Заримдаа зүрхний цохилт хурдсах, зүрх дэлсэх, судас тэлэгдсэний улмаас хөлд хаван үүсэх, толгой эргэх, ядарч сульдах, гар хөл бадайрах, цусны даралт хэвийн хэмжээнээс буурах шинж тэмдгүүд илэрч болно.
Цөөн тохиолдолд цусны бүтцэд өөрчлөлт илэрдэг. Улаан, цагаан эс болон ялтаст эсийн тоо цөөрдөг. Мөн хоол боловсруулах замын өөрчлөлтүүд болох- бөөлжис цутгах, суулгах, арсьны харшлын урвалууд илэрдэг.
Маш цөөн тохиолдолд удаан хугацаагаар хэрэглэсэн үед буйлны гиперплази, элэгний үйл ажиллагааны алдагдал /элгэн дотор цөсний зогсонгишол үүсэх, трансаминаз-н хэмжээ нэмэгдэх/, цусны өвөрмөц эс цөөрөх /агранулоцитоз/, арьс болон салст дээр жижиг цусархаг тууралт гарах, арьсны үрэвсэлт өөрчлөлтүүд илрэх, ерөнхий харшлынцочмог урвалууд илрэх, төвөнх хавагнах, өгүүлэмждээ амьсгалын замын өвчнөөр өвдөж байсан бол бронхоспазм үүсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Мөн удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд эрэгтэйчүүдийн хөхний хэмжээ томрох /гинекомасти/ шинж тэмдэг маш цөөн тохиолдолд илэрдэг. Диабеттэй хүмүүст цусан дахь сахарын хэмжээ ихсэх, өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд булчингийн өвдөлт, тремор, нүдний харааны өөрчлөлтүүд илэрч болдог.
Эмчилгээний эхний долоо хоногуудад шээсний хэмжээ ихэсдэг.