Зүрх судасны системийн зүгээс: Синусын брадикарди (холинолитикүүдэд тэсвэртэй), ховдлын дээд хориг үүсэх бөгөөд удаан хугацаагаар хэрэглэхэд зүрхний дутагдлын шинж тэмдэг даамжрах, <<Пируэт>> тахикарди, хэм алдалтыг даамжруулах, болон үүсгэж болно.
Амьсгалын систем: Удаан хугацаагаар хэрэглэхэд- хуурай ханиах, цулцан болон завсрын эдийн хаван, уушгины фиброз болон плеврит.
Ходоод гэдэс болон элэгний талаас:Дотор муухайрах, бөөлжих, суулгах, хоолны дуршил буурах, амтны мэдрэхүй буурах, амт ялгахаа болих, хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, ховор тохиолдолд элэгний дамжуулах тогтолцоо алдагдах (цусанд элэгний трансаминазууд ихсэх), Удаан хугацаагаар хэрэглэхэд- Хордлогот гепатит, цөсний зогсонгшил, шарлалт, печени!.
Бамбай булчирхай: Т4 түвшин ихсэх, Т3 бага зэрэг буурах, гипотериоз, гипертериоз (бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох).
Мэдрэлийн системийн талаас: Удаан хугацаагаар хэрэглэхэд захын мэдрэлийн эмгэг, бадайрах, салганах, бага тархины тэнцвэргүйдэл, толгой өвдөх, харааны мэдрэлийн эмгэг болон мэдрэлийн үрэвсэл, олон мэдрэлийн эмгэг, толгой эргэх, ядрах, тархины дотоод даралт бага зэрэг ихсэх, шөнө хар дарах, хий зүйл сонсох.
Мэдрэхүйн эрхтэний зүгээс:судаслаг бүрхүүлийн үрэвсэл, нүдний эвэрлэг бүрхүүлд өөхөн хуримтлал бий болох болон харааны өөрчлөлт (юм танихгүй байх, харааны талбайн органик өөрчлөлт – өвчтөнүүдэд гэрлийг цэг мэт талбайгаар харах, харанхуйд хурц гэрэл харах гэсэн зовиур илэрч байсан),микроотслойка сетчатки.Харааны мэдрэлийн эмгэг, харааны мэдрэлийн үрэвсэл.
Арьс: Биеийн ил хэсгийн арьс гэрэлд мэдрэгших (гэрэлд мэдрэг болох), амиокордамин эмчилгээний үед болон эмчилгээг зогсоосны дараах хэдэн долоо хоногоос эхлэн арьсны өнгө цэнхэр болох буюу туурах шинж илэрч болно. Ховор тохиолдолд арьсаар туурах, Стивенса-Джонсона хам шинж, хордлогот эпидермолиз болон мэдрэлийн судас хавагнах гаж нөлөө илэрч болно. Арьсны өнгө гүн цэнхэр болох нь эмчлгээг зогсооход аяндаа алга болох буюу хуучин байдалдаа орно.
Лабораторын шинжилгээ: Удаан хугацаагаар хэрэглэхэд – тромбоцитопени, цус задралын болон цус төлжилгүйдлийн цус багдалт.
Бусад: Булчингийн эмгэг, эпидермит, хүч тамир буурах, үс унах, судасны үрэвсэл.