Цээрлэлт:
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.
• Периндоприл ба бусад ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч бэлдмэл, пренесса-ын найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
• Өмнө нь ангиотензин хувиргагч ферментийг хориглогч бэлдмэлийг хэрэглэсэнтэй холбоотой судас судас мэдрэлийн хаван илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс
• Удамшлын, шалтгаан тодорхойгүй судас мэдрэлийн хаван
• Жирэмсний 2 ба 3 дахь 3 сар
• Ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч бэлдмэл ба Ангиотензин рецепторыг саатуулагчийг хамт (эсвэл алискирен) хэрэглэх, түүнчлэн валсартан, чихрийн шижин эсвэл бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд (СКФ<60ml/min/1,73m2)
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:
Тун хэтрэлтийг талаар мэдээлэл хомс байдаг. Ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч бэлдмэл хэрэглэсэнтэй холбоотой илрэх шинж тэмдэг:
Артерийн даралт илэрхий багасах, шок, Ус электролитийн тэнцвэр алдагдах, бөөрний дутагдал, амьсгал гүнзгий олон болох, зүрхний цохилт түргэсэж удаашрах, толгой эргэх, тавгүйтэл, ханиалгах.
Тун хэтрэх үед физиологийн уусмал судсаар хийхийг зөвлөнө. . Артерийн даралт багассан үед өвчтөнийг шокын үеийн байлалд байлгах бөгөөд ангиотензин II ба катехоламиныг боломжоор нь судсаар хийнэ.
Периндоприлат нь диализын тусламжтайгаар бие махбодоос гарна. Эмийн эмчилгээнд засагдахгүй тогтвортой брадикардийн үед пейсмейкерийг байрлуулна.
Түүнчлэн амьдралын чухал эрхтний үйл ажиллагаа ба цусан дахь креатинин, электролитийн концентрацийг тасралтгүй хянах шаардлагатай.
Онцгой анхааруулга!
Зүрхний цус хомсдолын өвчин, тогтвортой явцтай:
Периндоприлийн эмчилгээний эхний сард тогтвортой бус стенокарди илрэх үед(хүнд эсвэл үгүй) эмчилгээг үргэлжлүүлэхэд ашиг тус, эрсдэлийн харьцааг сайтар тооцож үзнэ.
Даралт илэрхий буурах:
Ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч бэлдмэлийг хэрэглэх үед даралт илэрхий буурч болно. Хүндрээгүй даралт ихсэлттэй өвчтөнүүдэд шинж тэмдэгийн даралт бууралт ховор тохиолддог. Энэ нь ихэвчлэн усгүйжилттэй үүсдэг ялангуяа шээс хөөгч хэрэглэж байгаа, давс хязгаарласан, диализанд орж байгаа, суулгалт бөөлжилт, эсвэл ренин хамааралт хүнд хэлбэрийн даралт ихтэй хүмүүс илэрдэг. Шинж тэмдэгийн зүрхний дутагдалтай өвчтөнүүдэд(бөөрний дутагдал давхар илэрсэн ба илрээгүй) системийн гипертензи ажиглагдсан. Энэ нь тухайн өвчтөнүүдэд өндөр тунгаар шээс хөөгч хэрэглэх, цусан дах натри багасах, үйл ажиллагааны бөөрний дутагдалын улмаас үүсдэг. Шинж тэмдэгийн даралт бууралт үүсэхэд эмчилгээний эхлэл ба тунгийн зохицуулалтыг сайтар хянах шаардлагатай. Зүрхний цус хомсдол, тархины цусан хангамж багатай өвчтөнүүдэд эдгээрийг харгалзаж үзэх хэрэгтэй. Эдгээр өвчтөнүүдэд даралт хэт буурах нь зүрхний шигдээс болон тархины цусан хангамжийн хурц алдагдалд хүргэж болзошгүй.
Даралт багасалт үүсэх үед өвчтөнг дээш харуулан хэвтүүлнэ. Шаардлагатай үед физиологийн уусмалыг судсаар хийнэ. Түр зуурын даралт илэрхий буурах урвал нь цаашид тунг заах эсрэг заалт болдоггүй. Хэвийн эсвэл бага даралттай зогсонгшилийн зүрхний дутагдалтай зарим нэг өвчтөнд периндоприлийг хэрэглэхэд системийн артерийн даралт нэмж буурч болно. Тухайн илрэл нь эмчилгээг зогсоох шалтгаан болохгүй.
Хэрэв даралт бууралт шинж тэмдэгийн бол периндоприлийн тун бууруулах эсвэл зогсоох шаардлагатай болдог.