Хориглох заалт
Бэлдмэлийн найрлага дах аль нэг нэгдэлд хэт мэдрэг байдал.
Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдал (хэрэглээний туршлага дутмаг).
Чихрийн шижин ба / эсвэл бөөрний дунд болон хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөнүүдэд алискирен ба алискирен агуулсан эмийг тогтмол хэрэглээт өвчтөн (түүдгэнцрийн шүүгдэлтийн хурд биеийн гадаргуугийн талбайд 60 мл/мин/1,73 м2-с бага) («Эмийн харилцан нөлөө» үзнэ үү).
Чихрийн шижингийн нефропати бүхий өвчтөнүүдэд AХФ дарангуйлагч хэрэглэж буй үед
Удамшлын лактоз үл тэвчилтэй, лактазын дутагдал, глюкоз-галактозын мальабсорбцийн хам шинж.
Жирэмсэн, хөхүүл үе
18 хүртэлх насны хүүхдэд (үр дүн, аюулгүй хэрэглээ судлагдаагүй) хориглоно.
Болгоомжлол
Бөөр шилжүүлэн суулгаснаас хойш (хэрэглээний туршлага дутмаг), хоёр талын бөөрний эсвэл нэг бөөрний артерийн нарийсал, гиперкалиеми, аортын буюу митралын нарийсал, гипертрофик бөглөрөлтэй зүрхний булчингийн эмгэг (ГБЗБЭ), бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, бөөрний хүнд хэлбэрийн эмгэг (NYHA ангиллын дагуу үйл ажиллагааны IV анги), амь насанд аюултай хэм алдагдал бүхий зүрхний дутагдал, зүрхний титэм судасны өвчин, тархины судасны өвчин, анхдагч гиперальдостеронизм, ангиоэдемийн өгүүлэмжтэй, артерийн гипотензи, ус-электролитийн тэнцвэржилт алдагдсан, элэгний үйл ажиллагааны дутагдал, бөөрний үйл ажиллагааны дутагдал. Эргэлдэх цусны эзлэхүүн (ЭЦЭ) буурсан өвчтөнүүд (жишээлбэл, өндөр тунгаар шээс хөөх эм хэрэглэдэг өвчтөнүүд) артерийн гипотензи шинж тэмдэг илэрдэг.