Хориглох заалт
Бэлдмэлийн найрлага дах аль нэг нэгдэлд, сульфонамидын уламжлалын зарим бэлдмэлүүдэд мэдрэг, анури, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал (КК 30 мл/мин бага), эмчилгээнд тэсвэртэй гипокалиеми эсвэл гиперкальциеми, элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдал, холестаз, цөсний замын бөглөрөл, тэсвэржилттэй гипонатриеми, шинж тэмдэгийн гиперурикеми/подагра, шингэн алдалт, артерийн хүнд хэлбэрийн даралт ихдэлт, хянахад төвөгтэй чихрийн шижин, Аддисоны өвчин, алискирен бусад алискирен агуулсан бэлдмэлүүд хамт хэрэглээт, чихрийн шижин эсвэл бөөрний дунд болон хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөнүүдэд (түүдгэнцрийн шүүгдэлтийн хурд биеийн гадаргуугийн талбайд 60 мл/мин/1,73 м2), АХФ дарангуйлагчид хэрэглээт чихрийн шижингийн нефропатитай өвчтөн, жирэмсэн, хөхүүл үе, 18 хүртэлх насныхан (үр дүн, аюулгүй хэрэглээ судлагаагүй), лактазын дутагдал, удмын лактоз үл тэвчилтэй, глюкоз-галактозын мальабсорбци хам шинжтэй өвчтөнүүдэд хориглоно.
Болгоомжлол
Бөөр шилжүүлэн суулгаснаас хойш (хэрэглээний туршлага дутмаг), хоёр талын бөөрний эсвэл нэг бөөрний артерийн нарийсал, гиперкалиеми, аортын буюу митралын нарийсал, гипертрофик бөглөрөлтэй зүрхний булчингийн эмгэг (ГБЗБЭ), бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, бөөрний хүнд хэлбэрийн эмгэг (NYHA ангиллын дагуу үйл ажиллагааны IV анги), амь насанд аюултай хэм алдагдал бүхий зүрхний дутагдал, зүрхний титэм судасны өвчин, тархины судасны өвчин, анхдагч гиперальдостеронизм, ангиоэдемийн өгүүлэмжтэй, артерийн гипотензи, ус-электролитийн тэнцвэржилт алдагдсан, элэгний үйл ажиллагааны дутагдал, бөөрний үйл ажиллагааны дутагдал (КК 30-50 мл/мин), эргэлдэх цусны эзлэхүүн (ЭЦЭ) буурсан өвчтөнүүд (жишээлбэл, өндөр тунгаар шээс хөөх эм хэрэглэдэг өвчтөнүүд) артерийн гипотензи шинж тэмдэг илэрдэг ба цочмог миопи сэдрэл, хаалттай өнцөгт глауком (гидрохлоротиазид), стероид бус үрэвслийн эсрэг эмүүд нэг дор уух ялангуяа сонгомол ЦОГ-2 дарангуйлагчид, зүрхний гликозидууд хамт уух, NYHA ангилалын үйл ажиллагааны алдагдалын IV зэрэг зүрхний архаг дутагдал, гиперкалиеми, 75-с дээш насныхан, негр хүмүүсд болгоомжтой хэрэглэнэ.