Хориглох заалт
Валсартан, бэлдмэлийн бусад хэсэгт хэт мэдрэг
Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт (Чайлд-Пью 9 оноо), цөсний хатуурал, холестаз.
· Чихрийн шижин эсвэл дунд, хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай (түүдгэнцрийн шүүгдэлтийн хүрээ (ТШХ) биеийн гадаргуугийн талбайд 60 мл/мин/1,73 м2 бага) өвчтөнд алискирен ба алискирен агуулсан эмтэй хамт хэрэглэх.
· Чихрийн шижингийн нефропатитай өвчтөнд АХФ дарангуйлагчид хэрэглэж буй үед.
Жирэмсэн, хөхүүл үе
6 хүртэлх насанд артерийн даралт ихэлтийн заалтаар, 18 хүртэлх насанд бусад заалтаар.
Вальсакор нь лактоз агуулах тул лактазын дутагдал, лактоз үл тэвчилтэй, глюкоз-галактозыы мальабсорбци хам шинжтэй өвчтөнд хориглоно.
Болгоомжлол
Гиперкалиеми, кали баригч шээс хөөх эм, калийн бэлдмэл, кали агуулсан хүнсний нэмэлт эсвэл цусан ах калийн түвшинг ихэсгэх бусад бэлдмэлийн (гепарин) хэрэглээт, холестазгүй элэгний хөнгөн, дунд зэргийн үйл ажиллагааны алдагдал, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал (КК 10 мл/мин-с бага) (эмнэл зүйн өгөгдөл байхгүй), бөөрний үйл ажиллагааны дутагдалтай 6-18 насныхан (КК 30 мл/мин-с бага), ялангуяа гемодиализтэй, гипонатриеми, давс хязгаарласан хоолны дэглэмтэй, эргэлдэх цусны эзлэхүүн (ЭЦЭ) буурсан (суулгалт, бөөлжилттэй), хоёр талын бөөрний артерийн нарийсал эсвэл нэг талын бөөрний артерийн нарийсал, бөөр шилжүүлэн суулгасны дараах үе, анхдагч гиперальдостерон, NYHA үйл ажиллагааны III-IV ангийн зүрхний архаг дутагдал, бөөрний үйл ажиллагаа нь ренин-ангиотензин-альдостероны (РААС) системийн төлөв байдлаас хамаарах, аорт эсвэл митрал хавхлагын нарийсал, гипертрофи бөглөрөлт зүрхний булчингийн эмгэг (ГБЗБЭ), төрөлхийн ангионевротик хавантай, АРА II, АХФ арангуйлагчидын эмчилгээний улмаас үүссэн ангионевроти хавантай.