Хориглох заалт
Валсартан, гидрохлоротиазид, сульфонамидын уламжлал эсвэл бэлдмэлийн найрлага дах бусад нэгдэлд хэт мэдрэг
Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт (Чайлд-Пью 9 оноо), цөсний хатуурал, холестаз.
Анури, бөөрний хүнд хэлбэрийн эмгэг (КК 30 мл/мин-с бага).
Рефрактер гипокалиеми, гипонатриеми, гиперкальциеми, шинж тэмдэгийн гиперурикеми.
Чихрийн шижин эсвэл дунд, хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай (түүдгэнцрийн шүүгдэлтийн хүрээ (ТШХ) биеийн гадаргуугийн талбайд 60 мл/мин/1.73 м2 бага) өвчтөнд алискирен ба алискирен агуулсан эмтэй хамт хэрэглэх.
Чихрийн шижингийн нефропатитай өвчтөнд АХФ дарангуйлагчид хэрэглэж буй үед.
Жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж буй, хөхүүл үе.
18 хүртэлх насныханд (хүүхдэд үр дүн, аюулгүйн хэрэглээ тодорхойгүй.
Валсартан/гидрохлоротиазид нь лактоз агуулах тул лактазын дутагдал, лактоз үл тэвчилтэй, глюкоз-галактозын мальабсорбци хам шинжтэй өвчтөнд хориглоно.
Болгоомжлол
Кали баригч шээс хөөх эм, калийн бэлдмэл, кали агуулсан хүнсний нэмэлт эсвэл цусны сийвэн дэх калийн агууламж нэмэгдүүлэх бусад бэлдмэлүүд (гепарин), ус-электролитын тэнцвэр алдагдсан нөхцөл: давс алдах, бөөрний үйл ажиллагааны алдагдал (кардиогенным) бүхий нефропати, гипокалиеми, гипомагниеми, гиперкальциеми, NYHA үйл ажиллагааны III-IV ангийн зүрхний архаг дутагдал, хүнд хэлбэрийн гипонатриеми, ЭЦХ буурсан (ялангуяа суулгалт, бөөлжилт, шээс хөөх эм өндөр тунгаар хэрэглээт), нэг талын эсвэл хоёр талын бөөрний артерийн нарийсал, нэг бөөрний артерийн нарийсал, бөөр шилжүүлэн суулгасны дараа, анхдагч гиперальдостеронизм, аорт, митрал хавхлагын нарийсал, зүрхний булчингийн бөглөрөлт эмгэг, системийн чонон яр, чихрийн шижин, гиперхолестеринеми, гипертриглицеридеми, хаалттай өнцөгт глаукома, төрөлхийн ангионевротик хавантай эсвэл АРА II эсвэл АХФ дарангуйлагчдын эмчилгээний суурин дээр үүссэн ангионевротик хавантай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.