Ихэвчлэн хөнгөн хэлбэрийн гаж нөлөө үүснэ. Шинж тэмдэгийн гипотензи, толгой эргэх шинж үүсэх, ялангуяа судасны эзлэхүүний хомсдолтой өвчтөнд (шээс хөөх эм өндөр тунгаар хэрэглэсэн) илрэнэ. Гиперкалиеми заримдаа үүснэ; судасны хаван зарим ангиотензин–II рецептор антагонистын хэрэглээнд үүснэ. Мөн ходоод гэдэсний хямрал; цээжээр өвдөх, инфлюенза – фарингит, синусит төст; шээсний замын халдвар; үений өвдөлт, булчингийн өвдөлт, нуруу өвдөх, хөл чинэрэх, экзем; бага зэрэг ам хатах, ядрах, айдас төрөх, толгой эргэх, тендонит төст шинж тэмдэг, харааны өөрчлөлт, хэт хөлрөх; ховор тохиолдолд брадикарди, тахикарди, диспноэ, нойргүйдэх, сэтгэл гутрах, цусны эмгэг, мочевин ихсэх, эозинофили, тууралт, загатнаа; ухаан алдах, астени зэрэг илэрсэн талаар бүртгэгдсэн.