Телмисартан/ Гидрохлортиазидын шахмалын аюулгүй хэрэглээг 716 өвчтөнд 6 сар, 420 өвчтөнд нэг жилийн хугацаанд нийт 1700 өвчтөнг хамруулан үнэлсэн. Телмисартан/ Гидрохлортиазидын шахмалын эмнэл зүйн туршилтанд гэнэтийн сөрөг урвалын илрэл ажиглагдаагүй. Телмисартан, Гидрохлортиазидын өмнөх хэрэглээнд илэрсэн гаж нөлөө хязгаарлагдмал байна. сул дорой, хэт хөлрөх, нүүр бэлцийх;
Биед: харшил, халуурах, хөл өвдөх, сэтгэл гутрал, цээж өвдөх;
Зүрх судас: зүрх дэлсэх, хавагнах, зүрхний бах, хөл хавагнах, ЭКГ өөрчлөгдөх, гипертензи, захын хаван;
ТМС: нойргүйдэх, нойрмоглох, мигрень, юм таллаж харагдах, парастези, булчингийн чангарал, гипостези;
Ходоод гэдэс: өтгөн хатах, гастрит, ам хатах, ходоод гэдэсний үрэвсэл, энтерит, ходоод улаан хоолойн сөөргөө, шүд өвдөх, ходоод гэдэсний өвөрмөц бус үрэвсэл;
Бодисын солилцоо: тулай, гиперхолестиролеми, чихрийн шижин,
Араг ясны булчин: артрит, үений өвдөлт, шөрмөс татах, булчин өвдөх;
Сэтгэц: айдас төрөх, сэтгэл гутрал, түгшүүр төрөх;
Эсэргүүцэх чадвар: халдвар, мөөгөнцрийн халдвар, буглаа, дунд чихний үрэвсэл;
Амьсгалын зам: багтраа, ринит, амьсгаадах, эпистаксис;
Арьс: дерматит, экзем, загатнаа;
Шээсний зам: шээс задгайрах, цистит;
Судасны эмгэг: тархины судасны эмгэг;
Өвөрмөц мэдрэхүй: харах чадвар алдагдах, коньюктивит, тинит, чих шуугих.
Судасны хаван дангаар үүссэн тохиолдол бүртгэгдсэн (Телмисартан эмчилгээт нийт 3781 өвчтөнд ).
Гидрохлортиазид: Гидрохлортиазид хэрэглээнд тайлагнасан бусад гаж нөлөөг шалтгаан харгалзахгүйгээр жагсаасан:
Бие махбод: сулрах;
Хоол боловсруулах: нойр булчирхайн үрэвсэл, шарлалт (цөс зогсонгошил, шарлалт), шүлсний булчирхайн үрэвсэл, өвдөх, ходоод цочрох;
Цус: апластик анеми, агранулоцитоз лейкопени, гемолитик анеми, тромбоцитопени;
Хэт мэдрэгшил: пурпур, гэрэлд мэдрэгших, чонон хөрвөс, үхжилт ангит (васкулит, арьсны васкулит), халуурах, уушигны хатгалгаа, уушигны хаван бүхий амьсгалын замын дутагдал, анафилаксийн урвал;
Бодисын солилцоо: гипергликеми, глюкозури, гиперурикеми;
Араг ясны булчин: булчингийн агчил
Мэдрэлийн систем/Сэтгэц: ядрах;
Бөөр: бөөрний эмгэг, бөөрний үйл ажиллагаа алдагдах, бөөрний завсрын эдийн үрэвсэл;
Арьс: олон хэлбэрт улайралт бүхий Стевен-Жонсын хам шинж, эксфолиатив дерматит, эпидермийн хордлогот үхжил;
Өвөрмөц мэдрэхүй: түр зуур нүд бүрэлзэх, ксантопси