Цээрлэлт:
Тайлол хөвмөлийг парацетамолд болон бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ.
Онцгой анхааруулга!
Хүнд явцтай элэг ба бөөрний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Тун хэтрэх аюул архины шалтгаант, хатууралгүй элэгний эмгэгийн үед ихсэнэ.
Парацетамолыг өвдөлтийн эмчилгээнд хүүхдэд 5, насанд хүрэгсдэд 10 өдрөөс удаан хугацаагаар хэрэглэхгүй ба түүнчлэн 39,5°С-ын халууралтын үед эмчийн зөвшөөрөлгүйгээр 3 өдрөөс олон хоног хэрэглэж болохгүй.
Тайлол хөвмөлийг хоолойн өвдөлтийн эмчилгээнд эмчийн зөвшөөрөлгүйгээр 2 хоногоос удаан хугацаагаар хэрэглэхгүй.
Хэрэглэхээс өмнө флаконыг сайтар сэгсэрнэ.
Зөвлөсөн тунг хэтрүүлж болохгүй.
Биеийн байдал сайжрахгүй байвал эмчид хандана.
Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Парацетамол агуулсан бусад бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй.
Шаардлагатай үед тунг хоногт 4 удаа хэрэглэх хүртэл нэмж болно.
24 цагийн хугацаанд 4 тунгаас олон удаа хэрэглэж болохгүй.
Эмчийн зөвшөөрөлгүй 3 өдрөөс олон хоног хэрэглэхгүй.
Бэлдмэлийг 4-с дээш цагийн зайтай хэрэглэнэ.
Хэрэв хүүхэд өөр эмийн бэлдмэл хэрэглэж байгаа бол уг бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эм зүйч болон эмчээс зөвлөгөө авна.
Тун хэтэрсэн үед хүүхдийн биеийн байдал хэвийн байсан ч яаралтай эмчид хандана.
Тун хэтэрсэн үед таны биеийн байдал хэвийн байсан ч хүнд явцтай элэгний гэмтлээс сэргийлэхийн тулд яаралтай эмчид хандана.
Тайлол хөвмөл нь натри агуулдаг учир натри хязгаарлах хоолны дэглэм барьдаг хүмүүс анхаарна.
Тайлол хөвмөл нь сахар агуулдаг учир фруктоз зохидоггүй удамшлын ховор эмгэг буюу глюкоз-галактозын шингээлтийн алдагдлын хам шинжийн үед бэлдмэлийг хэрэглэхгүй.
Сорбит нь бага зэргийн туулгах үйлдэлтэй. Бэлдмэлийн тун бүрт 1500мг сорбит агуулагддаг. Сорбитын илчлэг 2,6ккаль/r.