Ибупрофены хэрэглэх тунг өвчтөний биеийн жин, насанд тохируулна. Ибупрофены нэг удаагийн тун биеийн кг жин тутамд 7-10 мг, хоногийн дээд тун 20-30 мг байна
3 - 6 сартай хөхүүл хүүхдэд (5-7,6 кг жинтэй): өдөрт 2,5 мл тунгаар 3 удаа (хоногт 150 мг ибупрофен).
6 - 12 сартай хөхүүл хүүхдэд (7,7-9 кг жинтэй): өдөрт 2,5 мл тунгаар 3 - 4 удаа (хоногт 150-200 мг ибупрофен).
1 - 3 настай хүүхдэд (10-15 кг): өдөрт 5 мл тунгаар 3 удаа (хоногт 300 мг ибупрофен).
4 - 6 нас (16-20 кг): 7,5мл тунгаар 3 удаа (хоногт 450 мг ибупрофен).
7 - 9 нас (21-29 кг): 10мл тунгаар өдөрт 3 удаа (хоногт 600 мг ибупрофен).
10 - 12 нас (30-40 кг): 15мл тунгаар өдөрт 3 удаа (хоногт 900 мг ибупрофен).
Тунг 6-8 цагийн зайтай уух ба хамгийн багадаа 4 цагийн зайтай уух ёстой.