Эсрэг заалт
· Амлодипин болон дигидропиридины уламжлалын бусад эмүүд, валсартан, түүнчлэн эмийн бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс.
· Удамшлын ангиоэдем буюу хавагнах хам шинжтэй, урьд өмнө ангиотензин II рецепторын хориглогч эмийг хэрэглэснээс хавагнах хам шинж илэрсэн өвчтөн
· Элэгний хүнд хэлбэрийн дутагдал (Чайлд-Пью 9-өөс дээш оноотой), цөсний шалтгаант элэгний хатуурал, цөс зогсонгишил эмгэгтэй хүмүүс.
· Бөөрний хүнд хэлбэрийн дутагдал (Креатинины клиренс 30 мл/ мин-ээс бага) гемодиализ хийлгэж буй өвчтөн.
· Жирэмлэхээр төлөвлөж буй болон жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд.
· Хүнд хэлбэрийн артерийн гипотензи (цусны систолын даралт 90 мм м.у.б-аас бага), коллапс, шоктой (зүрхний) хүмүүс.
· Зүүн ховдлоос цус шахагдах урсгалын саатал (хүнд хэлбэрийн аортын нарийсал).
· Цочмог зүрхний шигдээсийн дараах, гемодинамик тогтворгүй зүрхний дутагдал.
· Анхандагч гипералдостеронизм.
· Чихрийн шижин, дунд болон хүнд хэлбэрийн бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнүүдэд алискирен ба алискирен агуулсан эмийг хэрэглэж буй өвчтөнүүд (ТФХ 60 мл/мин/1.73м2-аас доош буурсан).
· Чихрийн шижингийн нефропати бүхий өвчтөнүүдэд АХФ хориглогч эмтэй хамт хэрэглэх.
Вамлосет® эмийг бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсний дараах өвчтөнд, түүнчлэн 18-аас доош насны хүүхэд, өсвөр насныханд хэрэглэхэд аюулгүй байдал судлагдаагүй болно.
Болгоомжлол
Элэгний үйл ажиллагааны хөнгөн (Чайлд-Пью 5-6 оноо) ба дунд зэргийн (Чайлд-Пью 7-9 оноо) дутагдал, цөсний замын бөглөрөлт өвчин, бөөрний артерийн нэг буюу хоёр талын нарийсал, нэг талын бөөрний артерийн нарийсал, зүрхний архаг дутагдал (NYHA III-IV ангилал), титэм судасны цочмог хам шинж, цочмог зүрхний шигдээс, гиперкалиеми, гипонатриеми, натрийн хлоридын хэрэглээг хязгаарласан хоолны дэглэмтэй, судсаар эргэлдэх цусны эзэлхүүн буурсан (Жишээ нь: суулгалт, бөөлжих) хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Бусад судас өргөсгөх эмүүдийн нэгэн адил хоёр хавтаст ба аортын хавхлагын хөнгөн ба дунд зэргийн нарийсал, гипертрофийн шалтгаант бөглөрөлт кардиомиопати эмгэгтэй хүмүүст хэрэглэхэд онцгой анхаарах хэрэгтэй.