ХОРИГЛОХ ЗААЛТ:
Амлодипин, валсартан болон түүний найрлаганд буй аль нэгэн туслах бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэж болохгүй.
Жирэмсэн үед хэрэглэхгүй (ЖИРЭМСЛЭЛТ, ХӨХҮҮЛ ҮЕ, НӨХӨН ҮРЖИХҮЙН НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮД БОЛОН ЭРЭГТЭЙЧҮҮД хэмээх хэсэгт үзнэ үү).
Валсартан зэрэг ангиотензиний рецепторыг хориглогчид буюу ангиотензин фермент хориглогчдыг (AХФ) 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд алискирентэй хамт хрэглэж болохгүй (ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨЛ хэмээх хэсэг ба РАС-н Давхар хориглолт хэмээх дэд хэсэгт үзнэ үү).
АНХААРУУЛГА БА БОЛГООМЖЛОЛ
Натри- ба/буюу эзэлхүүн багассан үед:
Плацебо-хяналтат судалгаагаар хүндрэлгүй цусны даралт ихсэлтийг Эксфорж бэлдмэлээр эмчилсэн өвчтөнүүдийн 0.4%-д нь цусны даралт нь хэт буурч байсан байна.
Ренин-ангиотензийн систем нь идэвхижсэн өвчтөнд (шээс хөөх эм өндөр тунгаар хэрэглэж байгаа эзэлхүүн- ба/буюу давс-багасгасан өвчтөнүүд) ангиотензин-рецептор хориглогчдыг хэрэглэж байгаа үед шинж тэмдгийн гипотензи үүсч болох юм.
Эксфорж бэлдмэлийг хэрэглэж эхлэхийн өмнө энэхүү нөхцөлийг засах эсвэл эмчилгээг эхлэх үед эмнэлгийн сайтар хяналт тавих хэрэгтэй.
Хэрэв Эксфоржийг хэрэглэхэд гипотензи үүсвэл өвчтөнийг нуруугаар нь хэвтүүлж, хэрэв шаардлагатай бол венийн судсаар хэвийн давсны уусмал дуслаар тарих хэрэгтэй.
Даралт тогтворжтол эмчилгээг үргэлжлүүлж болно