Кокарбоксилазаг булчинд болон судсаар хийнэ (урсгал болон дуслаар).
Нэг ампулын агууламжийг (0,025г эсвэл 0,050г) хэрэглэхийн өмнө 2мл тарианы усаар найруулна. Судсаар, урсгаж тарих тохиолдолд шингэний эзэлхүүнийг 10-20мл, дуслаар хийх бол 200-400мл хүртэл 0,9% натрийн хлоридын уусмал, эсвэл декстрозын (глюкозын) уусмал нэмнэ. Зүрхний хэм алдалтын үед 0,1-0,2г хоног тунгаар 15-30 хоногийн турш эмчилгээнд хэрэглэнэ. Зүрхний архаг дутагдлын үед: хуруувчин цэцгийн ханд хэрэглэхээс 2 цагийн өмнө 0,050г тунгаар өдөрт 2-3 удаа хэрэглэнэ.
Чихрийн шижингийн үед (кетоацидоз, ком) хоногийн тун 0,1г байна.
Элэг, бөөрний хурц дутагдлын үед судсаар 0,1-0,15г-аар өдөрт 3 удаа урсгаж, эсвэл дуслаар (5% декстрозын уусмалд (глюкоз) найруулж) хоногт 0,1-0,15г хэрэглэнэ.
Захын мэдрэлийн үрэвслийн үед хоногт, булчинд 0,05-0,1г тунгаар 1-1,5 сарын турш хэрэглэнэ.
Хүүхдэд булчинд болон судсаар (дуслаар болон урсгаж) хийнэ. Өвчний хүнд хөнгөний зэрэг болон эмнэл зүйн шинж тэмдэгээс хамаарч 0,025-аас 0,050г хоногт хийнэ. Эмчилгээний курс 3-7-оос 15-30 хоног байна. нярайд судсаар (аажим) 10мг/кг тунгаар өдөрт нэг удаа тарина.