Зүрх судасны тогтолцооны талаас: артерийн даралт буурах (АД), коллапс, зүрхний хэм олширох, хэм алдагдах, эргэлдэх цусны эзэлхүүн буурах, венийн судасны бүлэнт үрэвсэл, байршлын даралт багадалт.
Мэдрэлийн тогтолцооны талаас: толгой эргэх, толгой өвдөх, булчин сулрах, хөлийн эрээн булчин чангарах (татах), мэдэрхүй өөрчлөгдөх, апати, хөдөлгөөнгүйдэх, бие сулрах, турах, нойрмоглох, ухаан балартах
Мэдэрхүйн эрхтэний талаас: хараа болон сонсголын өөрчлөлт.
Ходоод гэдэсний зам, элэгний талаас: хоолны дуршилгүй болох, ам хатах, ам цангах, дотор муухайрах, бөөлжих, суулгах буюу өтгөн хатах, цөс зогсонгишилийн шарлалт, нойр булчирхайн үрэвсэл (сэдрэх).
Шээс бэлгийн тогтолцооны талаас: шээсний гарц багасах, шээс гэнэт хаагдах (түрүү булчирхайн аденомтой эмчлүүлэгчдэд), бөөрний завсрын эдийн үрэвсэл, цустай шээх, бэлгийн сулрал, дутуу төрсөн хүүхдийн бөөр чулуужих
Харшлын урвал: пурпур, чонон хөрвөс, арьсны зулгаралтат үрэвсэл, олон хэлбэрт улайралт, судасны үрэвсэл, судасны үхжилт үрэвсэл, арьс загатнах, чичрүүдэс хүрэх, халуурах, гэрэлд мэдрэг болох, анафилаксийн шок.
Цус төлжүүлэх эрхтэний талаас: цусны цагаан эс, ялтас цөөрөх, агранулоцитоз, цус төлжилгүйдлийн цус багадалт.
Ус-эрдсийн солилцооны талаас: цусны эзэлхүүн багасах, усгүйжих (бүлэн болон бүлэнт бөглөрөл үүсэх эрсдэлтэй), цусан дахь кали, натри, хлор, кальци болон магнийн хэмжээ багасах, бодисын солилцооны шүлтшил.