Химийн ба туяа эмчилгээ хийлгэснээс шалтгаалан дотор муухайрах, бөөлжилтөнд :
• Насанд хүрэгсэд – хими болон туяа эмчилгээнээс үүдсэн бөөлжилтөнд эмчилгээ эхлэхээс 1-2 цагийн өмнө 8мг-аар уулгаад, 12 цагийн дараа дахин 8мг өгнө. Курс эмчилгээ дууссанаас хойш эхний 24 цагийн дараа бөөлжилтөөс сэргийлэх зорилгоор вометроныг 5 өдрийн турш өдөрт 8мг-аар 2 удаа уухыг зөвлөдөг.
• Настай хүмүүст : Вометрон нь 65-аас дээш насны хүмүүст зохимж сайтай тул шаардлагатай тунгаар өгөх нь зүйтэй.
• Бөөрний үйл ажиллагааны алдагдсан өвчтөнд өдрийн тун хэмжээ, давтамжийг өөрчлөх шаардлагатай.
• Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнүүдэд бөөрний клиренс багасч, элэгний хувирал удааширдаг тул хоногийн нийт тунг 8мг-аас хэтрүүлж болохгүй.
Хагалгааны дараах дотор муухайрах, бөөлжилтөнд :
• Насанд хүрэгсэд : Бөөлжилтөөс урьдчилан сэргийлэхийн тулд мэдээгүйжүүлэлтээс 1 цагийн өмнө 16мг уулгана. Эсвэл мэдээгүйжүүлэлт хийхээс 1 цагийн өмнө 8мг-ийг өгч дараа нь 8 цагийн зайтай 8мг-аар 2 удаа судсаар тарина.
• Настай хүмүүст : 65-аас дээш насны хими эмчилгээ хийлгэж байгаа хүнд вометрон зохимж сайтай тул хагалгааны дараах дотор муухайрах, бөөлжилтөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор зохих тунгаар нь өгнө.
• Бөөрний үйл ажиллагаа алдагдсан өвчтөнд : Эдгээр өвчтөнд тохирсон хоногийн болон давтамжит тун байхгүй.
• Элэгний үйл ажиллагаа дунд болон хүнд зэргийн алдагдсан өвчтөнд : Клиренс багасч элгэн дахь эмийн хувирал удааширдаг тул хоногийн тунг 8мг-аас хэтрүүлж болохгүй.