Төрөлхийн, удамшлын ба генетикийн өөрчлөлт
Ургийн гаж хөгжил үүсгэх эрсдэл
Цус ба тунгалагын тогтолцооны өөрчлөлт
Түгээмэл: цус багадалт, ялтаст эсийн тоо цөөрөх
Түгээмэл бус: цусны бүх эсийн тоо цөөрөх; цагаан эс, түүний дотор нейтрофиль эсийн тоо давамгайлан цөөрөх. Эдгээр эсүүдийн тоо цөөрөх нь ясны чөмөгний цус төлжүүлэх ажиллагаа дарангуйлагдсантай холбоотой (холбоогүй ч ) байж болно. Эмийн эмчилгээг зогсоосны дараа цусны үзүүлэлтүүд буцаж хэвийн байдалдаа ордог.
Ховор: чөмөг ясны цус төлжүүлэх чадвар алдагдах, түүний дотор улаан эсийн нөхөн төлжилт алдагдах (нөхөн төлжилт буурах буюу бүрэн зогсох - агранулоцитоз, макроцитар анеми, макроцитоз); цус бүлэгнүүлэх хүчин зүйлүүдийн хэмжээ буурах (хамгийн багадаа л нэг хүчин зүйлийн ), цус бүлэгнэлтийн үзүүлэлтүүд хэвийн бус болох (тухайлбал протромбины хугацаа уртсах, хагас идэвхижүүлсэн тромбопластины хугацаа уртсах, тромбины хугацаа уртсах зэрэг.
Эмийн хэрэглээний явцад арьсан дээр хөхрөлт үүсэх, ямар нэг хэлбэрээр цус алдалт илэрвэл эмийн хэрэглээг зогсоох, цусны бүлэгнэлтийн шинжилгээ хийх шаардлагатай байгааг харуулна.
Лабораторын ба багажын шинжилгээний үзүүлэлт
Ховор: биотины дутагдал/ биотинидаза ферментийн дутмагшил
Мэдрэлийн тогтолцооны талаас гарах өөрчлөлт
Маш түгээмэл: гар хуруу салгалах
Түгээмэл: экстрапирамид өөрчлөлтүүд, хөшингө байдалд орох (ступор)*, унтаа нойрмог байдалд орох, таталт үүсэх*, ой санамж муудах, толгой өвдөх, нүдний алим чичрэгнэх(нистагм); толгой эргэх (судсаар тарьсны дараа хэдэн минутын турш толгой эргэж байгаад аяндаа зүгээр болдог).
Түгээмэл бус: комын байдалд орох*, энцефалопати*, унтаад сэрэхгүй байх (летарги)*, түр зуурын паркинсонизм, зөв чөлөөтэй гишгэж явж чадахаа болих- атакси, гар хөлийн үзүүр бадайрах, уналт таталт урьдынхаасаа хүнд явагддаг болох
Ховор: түр зуурын тархины хатингиршил үүссэнтэй холбоотой тэнэгрэл (деменци), сэтгэцийн өөрчлөлтүүд .
Давтамж тодорхойгүй: хэт номой идэвхигүй болох (седация).
*эмчилгээний явцад (таталт олширч байгаад эсвэл хар аяндаа ) ступор ба летарги үүсч, цаашлаад энцефалопати, комын байдалд шилжих энэ үйл явц, эмийн тунг багасгах буюу эмийн хэрэглээг зогсоох үед буцан сайжирдаг. Дээрх тохиолдлын ихэнх нь олон эм хавсран хэрэглэж байх үед, ялангуяа фенобарбитал эсвэл топирамат эсвэл вальпроевын хүчлийг хамт хэрэглэж, тэдгээрийн тунг огцом нэмэх үед тохиолдож байсан байна.
Сонсголын эрхтэн, лабиринтын талаас гарах өөрчлөлт
Түгээмэл: түр зуурын ба эргэж сэргэхгүй дүлийрэл.
Харааны эрхтний талаас гарах өөрчлөлт
Давтамж тодорхойгүй: юм хоёрлож харагдах
Амьсгалын зам, цээжний хэнгэрцэг, голтын эрхтний өөрчлөлт
Түгээмэл бус: цээжний хөндийд шингэн хурах.
Хоол боловсруулах талаас гарах өөрчлөлт
Маш түгээмэл: бөөлжис “цутгах”.
Түгээмэл: бөөлжих, буйланд эмгэг өөрчлөлт илрэх (ихэнхдээ буйл хавдаж томрох), ам “гэмтэх”, аюулхай орчимд өвдөх, гүйлгэх(эмчилгээний эхэн үед бараг бүх өвчтөнд ийм байдал илрэх ба эмчилгээг үргэлжлүүлсээр байхад хэд хоногийн дараа аяндаа зүгээр болдог). Ийм таагүй байдлыг эмээ хоол идэх үедээ ууснаар багасгах боломжтой.
Түгээмэл бус: нойр булчирхайн үрэвсэл, хааяа нас баралтаар төгсдөг (эмчилгээ эхэлснээс хойш эхний 6 сарын дотор нойр булчирхайн үрэвсэл үүсч болох ба хэвлийгээр хүчтэй өвдөх байдлаар илрэх тул энэ үед цусны сийвэн дэх амилаза ферментийн идэвхижлийг шинжлэх хэрэгтэй).
Давтамж тодорхойгүй: гэдэс базлах, хоолонд дургүй болох эсвэл хоолны дуршил ихсэх.
Бөөр, шээс гадагшлуулах замын өөрчлөлт
Түгээмэл бус: бөөрний дутагдалд орох
Ховор: шээсээ барьж чадахгүй болох (энурез), бөөрний сувганцрын ба завсрын эдийн нефрит, түр зуур илрэх Фанконийн хам шинж (бөөрний сувганцрын проксималь хэсгийн өөрчлөлтийн улмаас сувганцраар фосфат, глюкоз, амин хүчлүүд ба бикарбонат зэрэг бодисуудын эргэн шимэгдэлт алдагдаж байгаа нь биохимийн үзүүлэлт ба эмнэл зүйн ажиглалтаар илэрдэг үйл явц) үүсэх ба түүний үүсэлтийн механизмыг одоогоор тайлбарлаж чадаагүй байгаа.
Арьс халимын талаас илрэх эмгэг өөрчлөлт
Түгээмэл: хэт мэдрэгшлийн урвал, жишээлбэл, гүвдрүү туурах, загатнах; эмийн тунгаас хамааран түр зуур илрэх үс их хэмжээгээр унах (алопеция), түүний дотор андрогены шалтгаант үс халцралт, (эр бэлгийн андроген дааврын хэт ихсэлт болон өндгөвчийн уйланхайтахаас шалтгаалсан), мөн гипотиреозын улмаас үүсэх үс халцралт, хумс ба хумсны угт гарах эмгэг өөрчлөлт.
Түгээмэл бус: судас мэдрэлийн хаван, тууралт, үсний талаас гарах өөрчлөлтүүд (үсний хэвийн бүтэц алдагдах, өнгө нь өөрчлөгдөх, үсний хэвийн бус ургалт [буржгар, долгионтой байсан үс шулуун болж, шулуун байсан үс буржгар, долгионтой болох гэх мэт]).
Ховор: арьсны өнгөн давхаргын хоруу чанарт үхжил, Стивенс-Джонсоны хам шинж, арьсны олон хэлбэрт улайлт, цусанд эозинофилийн тоо олшрох болон нийт эрхтэн тогтолцоог хамарсан шинж тэмдэг бүхий эмийн шалтгаант арьсны тууралт (DRESS-синдром).
Яс булчин ба холбогч эдийн талаас гарах өөрчлөлт
Түгээмэл бус: ясны эрдэсжилт багасан хэврэгших, (остеопени, остеопороз ба Депакин®. бэлдмэлийг удаан хугацаагаар уусан өвчтөнд ясны хугарлууд үүсэх). Ясанд эмгэг өөрчлөлт өгдөг механизм одоогоор бүрэн тайлбарлагдаагүй.
Ховор: улаан чоно яр (СКВ) , рабдомиолиз
Дотоод шүүрлийн булчирхайн талаас илрэх өөрчлөлт
Түгээмэл бус: шээс ялгаралтын эсрэг дааврын хяналтгүйдэх хам шинж, эр бэлгийн дааврын хэт идэвхижил (хэт үсжилт-гирсутизм, батгашилт, үсжилт, гадаад төрх нь эрэгтэй хүн мэт болох, цусанд эр бэлгийн дааврын хэмжээ ихсэх).
Ховор: бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал-гипотиреоз
Бодисын солилцоо ба хоол тэжээлийн талаас гарах өөрчлөлт
Түгээмэл: цусанд натри багасах, биеийн жин нэмэгдэх (биеийн жин ихсэх нь өндгөвчийн уйланхайталт үүсгэх гол хүчин зүйл болдог учраас биеийн жинд байнга хяналт тавих хэрэгтэй.
Ховор: цусанд аммиак ихсэх*, таргалалт.
*элэгний үйл ажиллагаанд өөрчлөлт өгөөгүй бол цусанд аммиакийн хэмжээ ихэссэн гэж эмчилгээг зогсоох шаардлагагүй. Харин цусанд аммиак ихсэх нь мэдрэлийн эрхтний талаас эмгэг шинжтэй хавсран илэрч байвал (жишээ нь энцефалопати, бөөлжилт, атакси ба мэдрэлийн бусад шинж) вальпроевын хүчлийн хэрэглээг зогсоож, нэмэлт шинжилгээ хийж, байдлыг тодруулах хэрэгтэй.
Хортой ба хоргүй хавдар, ялгарал тодорхойгүй хавдар үүсэх ( киста ба полипыг оролцуулаад)
Ховор: миелодисплазийн хам шинжүүд
Судасны талаас илрэх өөрчлөлт
Түгээмэл: цус алдалт ба цус харвалт
Түгээмэл бус: судасны үрэвсэл- васкулит.
Ерөнхий ба хэрэглэсэн хэсэгт илрэх эмгэг өөрчлөлт
Түгээмэл бус: биеийн дулаан хэт буурах, захын эрхтэн бага зэрэг хавагнах.
Элэг ба цөсний замд илрэх эмгэг өөрчлөлт
Түгээмэл: элэгний эмгэг өөрчлөлтүүд: элэгний үйл ажиллагааны сорилын үзүүлэлтүүд хэвийн хэмжээнээс “хазайх”, тухайлбал протромбины индекс буурах, ялангуяа энэ үзүүлэлт фибриноген ба цус бүлэгнүүлэх хүчин зүйлүүдийн хэмжээ буурахтай хавсрах болон билирубины хэмжээ ихсэх ба «элэгний» трансаминаз ферментүүдийн идэвхижил ихсэх; элэгний үйл ажиллагааны дутмагшил илрэх, (зарим тохиолдолд нас баралтаар төгсөх); - эдгээр өөрчлөлтүүдийг цаг тухайд нь илрүүлж хариу арга хэмжээ авахын тулд элэгний үйл ажиллагаанд байнга хяналт тавьж байх хэрэгтэй
Бэлэг эрхтэн ба хөхний булчирхайд гарах эмгэг өөрчлөлт
Түгээмэл: биений юмны хэмжээ алдагдах, өвдөлттэй ирэх.
Түгээмэл бус: сарын тэмдэггүйдэл - аменорей.
Ховор: эрэгтэй хүнд үргүйдэл, эмэгтэйд өндгөвчийн уйланхайтал (поликистоз).
Давтамж тодорхойгүй: сарын тэмдгийн мөчлөг алдагдах, хөх томрох, хөхөнд гэнэт “сүү орох” (галакторей).
Сэтгэцэд гарах өөрчлөлт
Түгээмэл: ухаан самууран балартаж, баримжаалал алдагдах, анхаарал сарних, хий үзэгдлүүд “харах”, дэмийрэх, сэтгэц, хөдөлгөөний догшролд орох эсвэл сэтгэл гутралын хам шинж үүсэх.
Ховор: бие хүний өөрчлөлт, сэтгэц, хөдөлгөөний догшролд орох*, сурах чадавхи буурах*; сэтгэлээр унах (вальпроевын хүчлийг дангаар хэрэглэх үед).
*ихэвчлэн хүүхдэд тохиолддог гаж нөлөөг тэмдэглэсэн.