Амьсгалын замын халдвар: Залгиурын үрэвсэл, цочмог бронхит, уушгины архаг бөглөрөлт өвчний хурцдал, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, бронхопневмони, уушгины хэлтэнгийн үрэвсэл, уушгины үрэвсэл (больницын гадуурх), уушгины буглаа, плеврийн эмпием.
- Чих хамар хоолойн эрхтний халдвар: Чихний үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл
- Шээс бэлгийн замын халдвар: Цистит, пиелонефрит, бактерийн гаралтай түрүү булчирхайн үрэвсэл, уретрит, уретроцистит, шээс бэлгийн замын микоплазмоз, цочмог орхиэпидидимит, эндометрит, эндоцервицит, сальфингоофиорит зэргийн хавсарсан эмчилгээнд; бэлгийн замын халдвар: шээс бэлгийн замын хламидоз, тэмбүү (пенициллин зохидоггүй өвчтөн), хүндрээгүй заг хүйтэн, цавины гранулем, өнгөний лимфогранулема.
- Хоол боловсруулах зам ба цөсний замын халдвар: холер, иерсиниоз, холецистит, холангит, гастроэнтероколит, бациллын ба амёбын гаралтай цусан суулга, “жуулчдын” суулгалт.
- Арьс ба зөөлөн эдийн халдвар (амьтанд хазуулсан шархны халдвар): хүнд явцтай батгаших өвчин (хавсарсан эмчилгээнд).
- Бусад: фрамбези, легионеллез, янз бүрийн байрлалтай хламидоз (ялангуяа простатит, проктит), риккетсиоз, Ку-ын халууралт, Скалистын уулын толбот халууралт, балнад (хачигны, эргэх), Лаймын өвчин, туляреми, тахал, актиномикоз, маляри; нүдний халдварт өвчний хавсарсан эмчилгээ – трахома, лептоспироз, пситтакоз, орнитоз, боом (уушгины хэлбэр), бартонеллез, гранулоцитар эрлихиоз, хөхүүл ханиад, бруцеллез, остеомиелит, үжил, цочмогдуу үжилт эндокардит, перитонит.
- Хагалгааны дараа идээт хүндрэлээс урьдчилан сэргийлэх: хлорохин буюу пириметамин-сульфадоксинд тэсвэртэй штамм тархсан орон нутагт богино хугацаагаар (4 сараас багагүй) аялах үед Plasmodium falcifarum-р үүсгэгдсэн малярии.