Амброксол гидрохлорид нь ерөнхийдөө зохимж сайтай боловч тохиолдлын чанартайгаар ходоод гэдэсний замын хөнгөн хэлбэрийн гаж нөлөө илэрч байсан нь бүртгэгдсэн. Хааяа харшлын урвал илэрч байсан боловч тэдгээр өвчтөний зарим нь мөн бусад бодист харшилтай байжээ.
Цетиризиний тайвшруулах болон гистамины эсрэг нөлөөний улмаас олонтаа тохиолдох бусад гаж нөлөөнд толгой өвдөх, сэтгэц-хөдөлгөөнт (психомотор) үйлдлийн дутмагшил болон ам хатах, амьсгалын замын шүүрэл өтгөрөх, хараа бүүдийх, шээхэд саадтай болох, өтгөн хатах болон ходоодны сөргөө үүсэх зэрэг холинолитик үйлдэл орно.
Фенилэфриний улмаас зүрхний хэм олшрох, зүрх дэлсэх, бачимдах, нойргүйтэх, тайван бус болох, толгой өвдөх, ходоод цочрох, цочромтгой болох зэрэг гаж нөлөө илэрч болно. Симпатомиметик аминуудын илэрхий тохиолддог гаж нөлөөний тоонд аймтгай болох, догшрох, цочромтгой болох, тайван бус болох, гар хуруу чичрэх, бие сулрах, царай цонхийх, амьсгаа бачимдах, олон дахин шээх, хий үзэгдэл илрэх, таталдаа үүсэх, ТМС дарангуйлагдах, зүрхний хэм алдагдах болон цусны даралт бууран зүрх судасны коллапс үүсэх зэрэг илрэлүүд орно.