Дотор муухайрах, аюулхай орчмоор өвдөх, бөөлжих, харшлын шинж тэмдэг илрэх (арьсаар тууралт гарах, загатнах, чонон хөрвөс, квинкийн хаван), тахикарди, артерийн даралт ихсэх, бронх агчих гаж нөлөө илэрч болно. Удаан хугацаагаар хэрэглэхэд толгой эргэх, толгой өвдөх, хараа алдагдах, чих шуугих, тромбозын агрегаци багасах, гипокаогуляци, цусархаг хам шинж ( хамар ба буйлнаас цус гарах, цусархаг тууралт), бөөрний гэмтэл, дүлийрэх, хүүхдэд Рейен хам шинж (гиперпирексиа, бодисын солилцооны ацидоз, мэдрэлийн систем болон сэтгэцийн эмгэг, бөөлжих, элэгний үйл ажиллагааны алдагдал) илэрч болзошгүй.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Хэт өндөр тунгаар хэрэглэх үед дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх, гэдэсний дээд хэсгээр өвдөх шинж тэмдэг илэрнэ. Хүндээр хордсон тохиолдолд нойрмоглох, сульдах, ухаан балартах, татах, бронхын спазм, цус алдах, амьсгалахад хүнд болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд түргэн тусламж дуудаж яаралтай эмнэлгийн тусламж авна уу.