Цус, тунгалгын тогтолцооны зүгээс: цус гоожих, цус алдалтын эмгэг.
Дархлаа тогтолцооны зүгээс: анафилакси төст урвал, хэт мэдрэгшил.
Бодисын солилцооны алдагдал, хооллолтын алдагдал: биеийн жин нэмэгдэх. Сэтгэцийн талаас: нойрмоглох, мэдрэлийн тавгүйтэл, сэрэмтгий болох, түгшүүр, сэтгэл гутрал, хий үзэгдэл, ухаан санаа самуурах.
Мэдрэлийн тогтолцооны талаас: нойргүйдэх, толгой өвдөх, сульдаж ядрах, хөдөлгөөн олшрох, тэнцвэр алдалт, атакси, чичрэх, салганах.
Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас: суулгах, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх (ялангуяа ходоод өвдөх).
Сонсголын эрхтэн тогтолцооны талаас: вертиго-толгой эргэх
Арьсны талаас: ангионевротик хаван, дерматит, загатнаа, гүвдрүү.
Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны талаас: бэлгийн дур хүсэл ихсэх.
Бусад: тромбофлебит, тарьсан хэсэг газар өвдөх, халуун оргих, даралт багасах (судсаар тарьсаны дараа).