Бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар метоклопрамидыг хэрэглэх үед гаж нөлөө илрэх боловч энэ нь хүн бүрт тохиолдохгүй. Дараах гаж нөлөө ажиглагдана.
Мэдрэлийн тогтолцооны зүгээс илрэх өөрчлөлт.
Олонтаа илрэх - тайван бус болох, нойрмоглох, ядрах сульдах.
Ховор илрэх - нойргүйдэх, толгой өвдөх болон эргэх, баримжаа алдагдах, амиа хорлох хандлагатай сэтгэл гутрал, харааны өөрчлөлт, цочмог дистони (биеийн янз бүрийн хэсгүүд нугаларч тахийсан ухамсарт бус хөдөлгөөн), дискинези (биеийн бүх хэсгийн болон мөчдийн зохицуулгагүй, ухамсарт бус хөдөлгөөн) паркинсонизмын шинж тэмдэг, акатизи (хөдөлгөөнгүйгээр удаан байх чадваргүй болох - хөдөлгөөний тайван бус байдал үүсдэг хам шинж).
Бусад:
Хөхний сүү ялгарах, биений юмгүйдэл, эрчүүдийн хөх томрох, бэлгийн сулрал
Артерийн даралт буурах ба ихсэх, зүрхний агшилтын давтамж олшрох ба цөөрөх
Дотор муухайрах, гэдэс хямрах, гол нь суулгалт,
Шээс задгайрах, олон шээх
Зарим тохиолдолд: тууралт, чонон хөрвөс, гуурсан хоолой агчих (ялангуяа гуурсан хоолойн багтрааны өгүүлэмжтэй өвчтөн), ховор – хэл ба төвөнх хавагнах
Порфирий
Цусан дахь метгемоглобины хэмжээ ихсэх (цусанд өөрчлөгдсөн гемоглобин илэрдэг эмгэг - хүчилтөрөгчид зөөх чадваргүй, эдийн хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэг) ялангуяа нярай хүүхдэд.
Ямар нэгэн гаж нөлөө хүндрэх эсвэл уг эм хэрэглэх зааварт дурьдагдаагүй гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмчид эсвэл эмзүйчид хандах хэрэгтэй.