Эмийн бэлдмэлийг ариун нөхцөлд парентераль замаар хэрэглэнэ.
Анафилаксийн урвал үүсч болзошгүй тул сорилын тарилга хийлгэхийг зөвлөж байна (хэт мэдрэгшлийн сорил).
Электролитын алдагдлын үед (гиперхлореми, гипернатриеми зэрэг их хэмжээгээр ам цангах, булчингийн сулралыг мэдэрдэг эмгэг байдал) тохирох аргаар зүгшрүүлэх хэрэгтэй.
Тарилгын уусмал нь сулавтар шар өнгөтэй. Өнгөний эрчим хэрэглэсэн эмийн түүхий эдээс хамаарч бүтээгдэхүүний цувралуудад өөр өөр байх магадлалтай гэхдээ энэ нь эмийн бэлдмэлийн идэвхи болон түүний нийцэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Тунгалаг биш эсвэл жижиг хэсэг агуулсан уусмалыг хэрэглэж болохгүй.
Онгойлгосон бол ампулыг хадгалаж болохгүй.
Эмийн бэлдмэлийн дотор натри байгаа тул давсгүй хоолны дэглэм баримталдаг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
Актовегиний эмчилгээний үр нөлөө ураг болон хүүхдэд учирч болох эрсдэлээс илүү гэж үзсэн тохиолдолд л зөвхөн хэрэглэнэ.