Мэс заслын дараах бөөлжилт болон дотор муухайрахыг эмчлэх болон сэргийлэхэд:
4 мг-аар булчинд 1 удаа эсвэл судсанд аажим хийнэ
8 мг-аар мэдээ алдуулахаас 1 цагийн өмнө уулгаад,дараа нь 8 мг-аар 8 цагийн зайтай уулгана.
Хими эмчилгээний улмаас үүссэн дотор муухайрах болон бөөлжилтөөс сэргийлэх зорилгоор:
Насанд хүрэгчид:
Цисплатин агуулсан химийн эмчилгээ ихээр бөөлжүүлэх, дотор муухайхуулах нөлөөтэй. Эхлээд ондансетроныг удаанаар судсанд аажим тарих эсвэл хими эмчилгээний өмнө даруй 8 мг-аар 15 минутын турш дуслаар хийж, үргэлжлүүлэн судсаар 1 мг/цагт тарихаар тооцон 24 цаг эсвэл 8 мг-аар 2 удаа судсаар удаан тарих юмуу4 цагийн зайтай 15 минутын турш дуслаар тарина. Аль ч тохиолдолд үргэлжлүүлээд 8 мг-аар өдөрт 2 удаа 5 хоног хүртэл уулгана.
Циклофосфамид, доксорубицин, карбоплатин агуулсан химийн эмчилгээний үед бөөлжилт арай бага үед Ондансетроныг 8 мг-аар судсаар аажим тарих эсвэл 15 минутын турш дуслаар тарих ба химийн эмчилгээний өмнөхөн тарих эсвэл химийн эмчилгээнээс 1-2 цагийн өмнө 8 мг-аар уулгах ба үргэлжлүүлээд 8 мг-аар өдөрт 2 удаа 5 хүртэл хоног уулгана.
Туяа эмчилгээний улмаас дотор муухайрах буюу бөөлжсөн үед: Туяа эмчилгээнээс 1-2 цагийн өмнөөс 8 мг тунгаар хоногт 3 удаа хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь туяа эмчилгээний хүчээс хамаарна.
4-ээс дээш насны хүүхдэд
5 мг/м 2 тооцон судсаар химийн эмчилгээний өмнө 15минутаас доошгүй хугацаанд дуслаар тариад үргэлжлүүлээд 4 мг-аар 12 цагийн зайтай 5 хзртэл хоног уулгана.
Өндөр настанд:
Ондансетрон нь 65-аас дээш насны өвчтөнд харьцангуй тохиромжтой байдаг тул тунг өөрчлөх шаардлагагүй.
Бөөрний дутмагшилтай өвчтөнд:
Тун давтамж хэрэглэх аргыг өөрчлөх шаардлагагүй.
Элэгний дутмагшилтай өвчтөнд:
Элэгний үйл ажиллагааны дунд зэргийн болон хүнд зэргийн дутмагшилтай өвчтөнд Ондонсетроны клиренс нь илэрхий багасч хагас задралын хугацаа нь ихээхэн уртасдаг. Эдгээр өвчтөнүүдэд хоногийн нийт тунг 8 мг-аас хэтрүүлэхгүй хэрэглэнэ.