Хоол боловсруулах замын эмгэг:
Байнга илрэх: дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс өвдөх, хоолонд дургүй болох. Эдгээр гаж нөлөө нь ихэвчлэн эмчилгээг эхлэх үед илрэх бөгөөд ихэнх тохиолдолд аяндаа арилдаг. Дээрх гаж нөлөөнөөс зайлхийх зорилгоор Метформин Денк 1000 бэлдмэлийн 2 ба 3 нэг удаагийн тунг хооллох үед буюу хоолны дараа хэрэглэнэ. Хэрэв эдгээр шинжүүд удаан хугацаагаар илэрвэл эмчилгээг зогсоож эмчдээ хандаж зөвлөгөө авна.
Бодисын солилцоо ба тэжээлийн эмгэг:
Маш ховор илрэх: Сүүний хүчлийн хүчилшлээр илрэх бодисын солилцооны хүнд явцтай ээнэгшилгүйдэл. Энэ нь бөөлжих, гэдэс өвдөх, булчин өвдөх ба агчих, түүнчлэн бие махбод ерөнхийдөө тамиргүй болох шинжээр илэрч болно.
Витамин В12-ын шимэгдэлт багасаж цусан дахь концентраци нь буурна. Иймээс тодорхой хэлбэрийн цус багадалттай (мегалобласт цус багадалт) өвчтөнд дээрх шалтгааныг анхаарахыг зөвлөнө.
Мэдрэлийн системийн эмгэг:
Олонтаа илрэх: амтлах мэдрэхүй өөрчлөгдөх
Арьс ба арьсан доорх өөхөн эдийн эмгэг:
Маш ховор: арьс улайх, загатнах, чонон хөрвөс.
Элэг ба цөсний замын эмгэг:
Маш ховор илрэх:Элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүд өөрчлөгдөх, элэгний үрэвсэл (шарлалттай болон шарлалтгүй) илрэх бөгөөд Метформин Денк 1000 бэлдмэлийн эмчилгээг зогсооход арилна.
Хүүхэд ба өсвөр үеийнхэнд илэрсэн гаж нөлөөний талаарх мэдээлэл орчин үед маш бага байдаг бөгөөд эдгээр нь давтамж, үндсэн шинж чанар, явц зэргээрээ насанд хүрэгсдэд илэрдэг гаж нөлөөтэй адил байдаг.